Эдийн засаг бизнесийн удирдлагын сургууль Пүрэв, 2018-11-15, 13:55
Welcome Зочин | RSS
Тоглоом





































Цаг агаар

Шинэ зураг

Отгонтэнгэр Их Сургуулийн товч танилцуулга

Тус сургууль нь 1991 онд байгуулагдаж, 1999 оноос "Отгонтэнгэр Их Сургууль" болон өргөжиж 15 дахь жилдээ сургалтын үйл ажиллагаа явуулж байна.
Энэ хугацаанд 2 дахь удаагаа магадлан итгэмжлэгдэн англи, герман, испани, орос, франц, хятад, япон хэлний багш-орчуулагч, орчуулагч-багш, олон улсын эрх зүй, аж ахуйн эрх зүй, тээврийн менежмент, сэтгүүл зүй, санхүүгийн удирдлага, нягтлан бодох бүртгэл зэрэг мэргэжлийн чиглэлээр сургалт явуулж 2143 мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэн гаргасны 80 орчим хувь ажлын байртай буюу дараагийн шатны сургалтанд хамрагдаад байна.
2005-2006 оны хичээлийн жилээс аялал жуулчлал, олон улсын худалдааны менежмент, олон улсын эрх зүйч, солонгос хэлний орчуулагч-багшийн анги нээн сургалтын үйл ажиллагаа явуулж байна.
Монгол улсын хөгжил, дэвшлийн гол цөм болох өндөр мэргэжил боловсролтой боловсон хүчин бэлтгэн улс ардын аж ахуйн олон салбарыг чанартай, чадвартай мэргэжилтнээр хангах үйлсэд манлайлагч, тэргүүлэгч үүрэгтэйгээр оролцдог тус сургуулийн бүтээлч, оюунлаг хамт олон Монголын оюутны дээд шагнал "Боловсролд хөрөнгө оруулагч байгууллага", МҮХАҮТ-ын "Оны шилдэг интерпренер-2005”, МҮХАҮТ-ын "Мэдлэгт суурилсан бизнес" шагнал, "Хүүхдэд ээлтэй оны шилдэг сургууль 2005", МҮТ-ийн "Ядуу иргэдийн сурч боловсроход бодитой хувь нэмэр оруулсан байгууллага", "Хэрэглэгчдийн найдвартай түнш" өргөмжлөл хүртэн бүх ард түмний санал асуулгаар "Топ Их Сургууль 2005" болсон.

Бүтэц зохион байгуулалт
Отгонтэнгэр Их Сургуулийн бүтцийн 3 сургууль болох Хууль зүйн сургууль, Эдийн засаг-Бизнес Удирдлагын сургууль, Хүмүүнлэгийн сургуульд нийт 1500 гаруй оюутан өдөр, орой, эчнээ хэлбэрээр бакалавр, магистрантур, докторантурын сургалтанд хамрагдан суралцаж байна.
     Сургалтыг голлон шинжлэх ухааны болон боловсролын доктор, магистрын зэрэгтэй, профессор, дэд профессор цолтой эрдэмтэн багш нар удирдан явуулдаг.

МАТЕРИАЛЛАГ БААЗ
            Бид суралцагсдад ээлтэй, сургалтын таатай орчинг бүрдүүлсэн. Үүнд:
• Нийт 7700 м2  талбай бүхий хичээлийн 3 байр.
• Нийт 190 суудалтай 2 уншлагын танхим, 32000 гаруй номын фондтой 2 номын сан
• Гадаад хэлний 4 /герман, солонгос, хятад, япон/, эрх зүйн сургалтын 5 /төр, захиргааны эрх зүй, иргэний эрх зүй, оюуны өмчийн эрх зүй, олон улсын эрх зүй, процессийн эрх зүй/, эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэлийн 2, сэтгүүл зүйн 1, угсаатны зүйн 1 кабинет
• Компьютерийн 2 лаборатори
• Лингафоны кабинет
• Видео кабинет
• Сэтгүүл зүйн сургалт явуулах ТВ студи
• Лекцийн 5 танхим
• Хэвлэх цех
• Радио узель
• интернет




Дадлагын бааз
•Хууль зүйн клиник сургалтын төвийн үйл ажиллагаа оюутнуудад мэргэжлийн чадвар, дадал эзэмшүүлэх, хуульчийн ёс зүйн хандлага төлөвшүүлэх, төлбөрийн чадваргүй болон бага орлоготой иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэхэд чиглэгддэг.
•ММНБ Институт, МХА Танхимын хамтын ажиллагааны хүрээнд байгууллагын захиалгын дадлага
•Баянзүрх дүүргийн түшэц ерөнхий боловсролын дунд сургуулиуд

Сургалт, эрдэм шинжилгээний дугуйлан, клуб
Гадаад худалдааны эрх зүй, Нягтлан бодох бүртгэл, Менежмент, Сэтгүүл зүйн ур чадвар, Компьютер, Орчуулга, Угсаатны зүй, Ханз бичиг, Уран уншлага, TOFEL, Test-DaF, Заах арга зүй,    Залуу шүүгч, Залуу өмгөөлөгч-Хуулийн зөвлөгч, Илтгэх урлаг, Залуу эдийн засагч, Театр драм г.м  20 гаруй дугуйлан, клубуудын үйл ажиллагаа тогтмолжсон.

Он цагийн товчоон
 
1991 онд - Анх Англи, Герман, Хятад, Франц, Япон хэлний ангийн 187 оюутан 7 багштайгаар түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.  
1992 онд - 1080 м2  талбай бүхий  хоёр давхар шинэ байранд шилжин орсноор Монгол улс дахь сургалтын үйл ажиллагааны зориулалтын байртай анхны хувийн дээд сургууль болов.  
1993 онд - Орос, испани хэлний багш-орчуулагч мэргэжлийн анги шинээр нээж, сургууль нийт 7 мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж эхэллээ.   
1994 онд - Отгонтэнгэр дээд сургууль анхны төгсөлтөө хийж улс эх орондоо 101 мэргэжилтэй боловсон хүчин шинээр бэлтгэж өглөө. Автотээврийн эдийн засагч, менежер, олон улсын хуульч, сэтгүүлч, мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж эхэллээ.   
1995 онд - Англи, орос хэлний тэнхим, Дорно дахины хэлний тэнхим, Роман-Герман хэлний тэнхим, Эрх зүйн тэнхим гэсэн дөрвөн тэнхимтэйгээр үйл ажиллагаа явуулж эхэллээ.   
1996 онд- Сургууль зарим тэнхимийн зохион байгуулалтад өөрчлөлт хийж англи, орос хэлний тэнхимийг  Англи хэлний тэнхим болгон өөрчлөв.   
1998 онд-120 гаруй суудалтай номын сангийн цогцолбор, биеийн тамирын заал, хичээлийн танхим, үйлчилгээний төв бүхий 3 давхар 2404 м2 Б-корпусыг шинээр барьж ашиглалтанд оруулсан.   
1999 онд- Тус сургууль Монгол улсад магадлан итгэмжлэгдсэн анхны сургууль болж их сургуулийн стaтустай болов. Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн удирдлагын мэргэжлээр шинээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн.             
2000онд- Завхан аймгийн Тосонцэнгэл суман дахь салбар сургууль англи хэл, хуулийн чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлэв.  
2001 онд- Швейцарын соёлын төв байгуулагдан, Швейцарын номын сангийн монгол дахь сүлжээг бий болгов.   
2002 онд- ААЭЗүйчийн II ангийн оюутан Д.Дашдэмбэрэл үг, аяыг нь зохиосон сургуулийн сүлд дуу төрөв. Отгонтэнгэр-TV-ийг  Завхан аймгийн Тосонцэнгэл суманд байгуулав.   
2003 онд- Завхан аймгийн Тосонцэнгэл суманд Сургалт, үйлдвэрлэлийн төвийг байгуулж оёдолчин, мужаан, гоо засалч, үсчин, тогооч, нарийн боовчин зэрэг мэргэжлээр сургалт явуулж эхлэв.    
2005 онд- 3500м2 талбай бүхий 5 давхар Сургалт-Бизнесийн цогцолборыг ашиглалтанд оруулсан. Мөн Олон улсын худалдааны менежмент, аялал жуучлалын менежмент, олон улсын эрх зүйч, солонгос хэлний ангиуд нээгдлээ.


 Эдийн Засаг-Бизнесийн Удирдлагын Сургуулийн захирал Л.Удвал

Эрхэм зорилго
Олон улсын боловсролын стандартад нийцэхүйц мэргэжлийн болон гадаад хэлний өндөр мэдлэгтэй хөрвөх чадвартай боловсон хүчин бэлтгэх явдал юм.
Түүхэн хуудас
Эдийн Засаг-Бизнесийн Удирдлагын Сургууль байгуулагдах эхлэл нь 1994-1995 оны хичээлийн жилүүдэд тээврийн эдийн засагч мэргэжлээр сургалт явуулж эхэлсэнээс үүдэлтэй.
1999-2000 хичээлийн жилийн намар 2 зөвлөх багш, 11 үндсэн багш, нягтлан бодох бүртгэлийн хоёр анги, санхүүгийн удирдлагын нэг, сэтгүүл зүйн нэг ангийн нийт 90 гаруй оюутантай "Бизнесийн Удирдлагын тэнхим нэртэй”-гээр анх байгуулагдаж байсан.
Тус сургууль нь сургалт явуулах интернетийн болон компьютерийн 2 лаборатор, нягтлан бодох бүртгэлийн кабинет, мэргэжлийн 1011 гаруй төрлийн 3500 гаруй ном сурах бичиг, гарын авлага, тус сургуулийн багш нарын бэлтгэн гаргасан 20 гаруй гарын авлага, сургалтанд зориулсан компьютерийн программ зэрэг сургалтын материаллаг баазтай.
Одоо нягтлан бодох бүртгэл, санхүүгийн удирдлага, аялал жуулчлалын менежмент, олон улсын худалдааны менежмент зэрэг мэргэжлүүдээр өдөр болон бямба гарагийн сургалтаар 12 ангид нийт 300-аад оюутан суралцаж байна.
1998-2005 оны хичээлийн жилүүдэд  тээврийн эдийн засагч, сэтгүүлч, нягтлан бодогч, санхүүгийн менежер мэргэжлээр 210 гаруй оюутанг амжилттай төгсгөн хөдөлмөрийн зах зээлд гаргасан. Төгсөгчид нь өрсөлдөх чадвар сайтай байдаг нь 75 гаруй хувь нь мэргэжлээрээ ажиллаж байгаагаас харагддаг.

Үндсэн цэс

Хэрэглэчийн булан

Хуанли
«  11-р сар 2018  »
НяДаМяЛхаПүБаБя
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Banner

Хайлт хийх

Чалчих
200

Нэмэгдсэн эзбус
[2009-12-13][Бичлэг]
Ня-бо 1 vs Багш нарын бага /Бичлэгэ/ 2-р үе (0)
[2009-12-11][Бичлэг]
Ня-бо 4 vs ОУХМ 2 /Бичлэг/ 2-р үе (2)
[2009-12-09][Бичлэг]
Эмэгтэй хүрэл медал /Бичлэг/ 2-р үе (1)
[2009-12-09][Бичлэг]
Эмэгтэй хүрэл медал /Бичлэг/ 1-р үе (0)
[2009-12-09][Бичлэг]
Санхүү 4 /Бичлэг/ Бие халаалт (0)
[2009-12-08][Бичлэг]
Санхүү 4 vs Ня бо 1 /Бичлэг/ 2-р үе (0)
[2009-11-30][Хууль]
Онцгой албан татвар (0)
[2009-11-15][Курсийн ажил]
Байгууллагын дотоод бүтэц зохион байгууллага. (1)
[2009-11-15][Курсийн ажил]
ҮЦЗЗ-н хэтийн төлөв Диплом1 (1)
[2009-11-15][Курсийн ажил]
ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГЫН ХӨГЖЛИЙН ОНОЛ АРГА ЗҮЙ (11)

Судалгаа
Багш нараа үнэлэе
Бүх санал: 18

Програм

Дэлхийн шилдэг вэб харуулагч
Mozilla Firefox / Галт үнэг 3.0.11
  Дэлхийн шилдэг файл шахагч
 WinRar
  Шилдэг Music Player
  Winamp
  Шилдэг файл татагч
 Download Manager Flash Get 2.0

  Флаш файл тоглуулагч
 Adobe Flash Player
  Зураг цэгцлэх / засах 
 Photoscape 3.3
  Видео кодек / таниулагч
 K-Lite Mega Codec Pack
  PDF файл уншигч
 Foxit PDF Reader
  Шилдэг газарзүйн программ
 Google Earth Free
  Дэлхийн шилдэг вирус цэвэрлэгч
 Kaspersky AVP

Туслах цэс
Гадаад мэдээ [5]
Програм хангамж [0]
Дотоод мэдээ [9]
Танин мэдэхүй [20]

Сайтын мэдээ

Одоо веб хуудсанд: 1
Онлайн зочин: 1
Онлайн гишүүн: 0

www.ezbus.ucoz.com |Design by Goldena |© 2018