УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Дэлхийн банкнаас
авах 10 сая ам.долларын зээлийн тухай хэлэлцсэн юм. Уг асуудлын хүрээн дэх зарим
зүйлийг тодруулбал, эрчим хүчний салбарт уг зээлийг 40 жилийн хугацаатай авахаар
хоёр тал ярилцаж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний алдагдлыг нөхөх,
цахилгааны шугам сүлжээг сайжруулах, цахилгааны хүчдэлийг нэмэгдүүлэхэд энэхүү
10 сая ам.долларыг зарцуулахаар Засгийн газар төлөвлөж буй. Харин зээлийн
хугацаа буюу 40 жилийн эхний 10 жил нь хүүгүй, дараагийн жилүүдэд 0.75 хувийн
хүүтэй, хэрэв зээлийг ашиглахгүй бол 0.5 хувийн хүүтэй байхаар талууд ярилцжээ.