Эдийн засаг бизнесийн удирдлагын сургууль Баасан, 2024-03-29, 09:06
Welcome Зочин | RSS
Тоглоом





































Цаг агаар

Шинэ зураг

Main » 2009 » 11-р сар » 22 » Буруу залуутай болзож байгаагийн 4 шинж тэмдэг /Бүсгүйчүүддээ/
22:56
Буруу залуутай болзож байгаагийн 4 шинж тэмдэг /Бүсгүйчүүддээ/

Та хайж явсан хүнээ олж авсан гэж бодож байна уу? Хөвгүүдийн башир арганд хууртаж, буруу хүнтэй уулзаж байгаа юм биш биз. Гэр бүлийнхэн тань та хоёрын харьцааг зөвшөөрч байна уу? Хэрвээ доорх шинж тэмдгүүд та хоёрын харьцаанд илэрч байвал та хэнтэй болзож байгаа тал дээрээ ахин дүгнэлт хийж үзээрэй.


1. Та энэ дэлхий дээрх хамгийн гайхалтай залуу гэж бодож байгаа хүнтэй үерхэж байна уу? Тэгвэл эхлээд танд баяр хүргэчихье. Гайхалтай залуусыг олоход заримдаа хэцүү байдаг. Хэрвээ та түүнийг олж авсан бол та ч бас хамгийн сайнаараа байхыг хүснэ. Гэхдээ хайр дурлалынхаа хөөрсөн сэтгэлд хэтэрхий автаад танд тохирохгүй гайхалтай залуугийн хэв шинжийг мартчихдаг. Юу гээч, хүмүүс хайр дурлалаас болоод жижигхэн зүйлийг маш том болгодог. Хэрэв танд ийм шинж тэмдэг илэрсэн бол магадгүй та буруу залуутай болзоод байгаа юм бус уу?

2. Таны гайхалтай гэж боддог залуу тань таныг өөнтөглөөд байна уу? Тэр таныг өөлж, шүүмжилдэг үү? Аливаа гаргасан саналыг тань хэрэгсэхгүй байна уу? Жишээ нь та бүжгийн дугуйланд явахыг хүсч байлаа гэхэд тэр таныг өөр сайхан санаа олсонгүй юу, цагийг үрэх гоё арга олжээ гэх мэт үгс цухуйлгадаг. Ийм залуу та хоёр цаашид харилцаа чинь хэдий чинээ гүнзгийрнэ төдий чинээ шүүмжлэх нь ихэснэ. Тэрнээс биш намжихгүй. Таныг ойлгож, таны мөрөөдөл санаа бодлыг чинь ойлгож, дэмжих хүн хэрэгтэй биш гэж үү?

3. Тэр хоцордог. Бүр ганцхан удаа ч биш, 2, 3-с ч илүү. Тэр болзоондоо маш их хоцордог бол тэр чиний цаг болон итгэлийг хүндэтгэж үзэхгүй байна гэсэн үг. Тэр сайн хүн биш байна гэсэн мэдрэмж аяндаа л төрөх болно. Энэ нь заримдаа тэр олон бөмбөгийг зэрэг агаарт хувиргаж байгаа мэт. Тэр хэдий чинээ их ажилтай, завгүй гэнэ, төдий чинээ араар чинь тоглоом тохуу хийж байна гэсэн л утгатай. Тиймээс тэр чамд тохирох хүн биш.

4. Тэр чамд өөрийнх нь дотоод амьдрал руу нэвтрэхийг зөвшөөрөхгүй. Түүний амьдралд чиний өмнө хязгаарлах хэдэн хэсгүүд байдаг. Магадгүй тэр спортоор хичээллэдэг, түүндээ дуртай ч түүнийх нь нэг хэсэг чамайг байлгахыг хүсэхгүй. Дотогшоогоо нэвтрүүлэхгүй байна гэдэг сайн харилцааны хэсэг хэзээ ч байдаггүй. Мэдээж хэрэг амьдралынхаа бүх хэсгийг чамтай хуваалцдаг хүнийг л чи илүүд үзнэ биз дээ.
Category: Танин мэдэхүй | Views: 590 | Added by: flint_531 | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Үндсэн цэс

Хэрэглэчийн булан

Хуанли
«  11-р сар 2009  »
НяДаМяЛхаПүБаБя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Banner

Хайлт хийх

Чалчих
200

Нэмэгдсэн эзбус
[2009-12-13][Бичлэг]
Ня-бо 1 vs Багш нарын бага /Бичлэгэ/ 2-р үе (0)
[2009-12-11][Бичлэг]
Ня-бо 4 vs ОУХМ 2 /Бичлэг/ 2-р үе (2)
[2009-12-09][Бичлэг]
Эмэгтэй хүрэл медал /Бичлэг/ 2-р үе (1)
[2009-12-09][Бичлэг]
Эмэгтэй хүрэл медал /Бичлэг/ 1-р үе (0)
[2009-12-09][Бичлэг]
Санхүү 4 /Бичлэг/ Бие халаалт (0)
[2009-12-08][Бичлэг]
Санхүү 4 vs Ня бо 1 /Бичлэг/ 2-р үе (0)
[2009-11-30][Хууль]
Онцгой албан татвар (0)
[2009-11-15][Курсийн ажил]
Байгууллагын дотоод бүтэц зохион байгууллага. (1)
[2009-11-15][Курсийн ажил]
ҮЦЗЗ-н хэтийн төлөв Диплом1 (1)
[2009-11-15][Курсийн ажил]
ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГЫН ХӨГЖЛИЙН ОНОЛ АРГА ЗҮЙ (11)

Судалгаа
Багш нараа үнэлэе
Бүх санал: 18

Програм

Дэлхийн шилдэг вэб харуулагч
Mozilla Firefox / Галт үнэг 3.0.11
  Дэлхийн шилдэг файл шахагч
 WinRar
  Шилдэг Music Player
  Winamp
  Шилдэг файл татагч
 Download Manager Flash Get 2.0

  Флаш файл тоглуулагч
 Adobe Flash Player
  Зураг цэгцлэх / засах 
 Photoscape 3.3
  Видео кодек / таниулагч
 K-Lite Mega Codec Pack
  PDF файл уншигч
 Foxit PDF Reader
  Шилдэг газарзүйн программ
 Google Earth Free
  Дэлхийн шилдэг вирус цэвэрлэгч
 Kaspersky AVP

Туслах цэс
Гадаад мэдээ [5]
Програм хангамж [0]
Дотоод мэдээ [9]
Танин мэдэхүй [20]

Сайтын мэдээ

Одоо веб хуудсанд: 1
Онлайн зочин: 1
Онлайн гишүүн: 0

www.ezbus.ucoz.com |Design by Goldena |© 2024