Эдийн засаг бизнесийн удирдлагын сургууль Пүрэв, 2024-03-28, 16:40
Welcome Зочин | RSS
Тоглоом





































Цаг агаар

Шинэ зураг

Main » 2009 » 11-р сар » 11 » Хүүхдийн эрүүл мэнд ба компьютер
13:53
Хүүхдийн эрүүл мэнд ба компьютер

Компьютерийг хүүхдэд өөрт нь зөв тохируулж хэрэглүүлэх

Бага насны хүүхдүүд компьютер дээр хичээл хийх буюу тоглох үеийн эрүүл орчныг бүрдүүлэх нь нэн чухал асуудал байдаг. Тухайлбал, хүүхэд компьютер хэрэглэх нь шаардлагатай гэж үзвэл хулгана /мауз/ нь жижиг байх юм. Том хүний сандал дээр сууж байгаа нөхцөлд хөл нь унжихгүй байх ёстой. Үүний тулд хүүхдийн хөл улаараа бүрэн хүрч байх хөлийн тавиур зайлшгүй хэрэгтэй болдог. Хүүхдэд тохирсон зөв бүтээгдэхүүн, суух орчин болон бусад бүх хэрэглээ нь тухайн

хүүхдийн нас, биед бүрэн тохирсон байх шаардлагатай. Иймд, хэрвээ та хүүхдээ компьтертэй нөхөрлүүлэх гэж байгаа танд мэргэжилтэн зөвлөж байна.

Суух сандал

Энгийн албан тасалгааны зориулалттай сандал нь 150 см-ээс бага өндөртэй хүмүүст тохирдоггүй тул таны хүүхэд эвтэйхэн байрлалтай суухад хүндрэл учирдаг. Мэргэжилтнүүд хүүхдүүдийг нэг цаг гаруй том хүний сандал дээр ямар нэгэн зовиур мэдрэхгүйгээр сууж чаддаг гэж тооцдог. Хэрэв үүнээс удаан хугацаатай суух шаардлагатай бол хүүхдийн сандлыг заавал тохируулж өгөх хэрэгтэй.

Хэрэв сандал нь тохиргоотой бол гарын түшлэгийг дээшлүүлэн, суудлыг нь өндөрсгөж, сандлын налдаг хэсгийг ойртуулж өгөх нь зүйтэй. Хэрэв сандал нь ийм тохиргоо байхгүй бол суултуур болон налдаг хэсэг дээр нь дэр тавин өндөрсгөж болно. Хэрэв хүүхдийн хөл газар хүрэхгүй байвал түүний хөл доор жижиг сандал буюу хөлийн тавиур тавьж өг. Заавал нуруугаа эгц шулуун байрлуулах шаардлагагүй ч хүүхэд биеэ сул тавин сандлын суурь болон нурууны түшлэг өөрт нь тохирч буй эсэхийг заавал шалгаж бай.

Монитор буюу дэлгэц

Хүүхдүүд ихэнх тохиолдолд том хүний сандал дээр суудаг учир дэлгэц рүүгээ харахын тулд толгойгоо хойшоо гэдийлгэх хэрэгтэй болдог. Ингэж толгойгоо гэдийлгэснээр хүзүү нь хөшиж өвддөг. Иймээс таны хүүхдийн харааны түвшин мониторын дээд ирмэгтэй чацуу буюу бага зэрэг өндөр байх ёстой. Дэлгэцнээс хүүхдийн нүд 60 см зайд байвал хамгийн зөв гэж үздэг. Монитор нь хүүхдийн яг эгц өөдөөс харж байх шаардлагатай бөгөөд аль нэг тийш хазгай ташуу байрласан байж болохгүй.

Хэрэв таны хүүхэд ном буюу өөр бичиг баримт хэрэглэж байвал тусгай зориулалтын тавиур хэрэглэх шаардлагатай. Энэ нь ном буюу бичгийг мониторт илүү ойрхон байрлуулах боломжийг олгодог бөгөөд байн байн толгойгоо том өнцгөөр эргэлдүүлэх, тонгойлгох шаардлагагүй болгож ажиллах орчин нь илүү тухтай болно. Бага насанд хүүхдийн нүдний үйл ажиллагаа бүрэн бүрэлддэг тул хэрэв хүүхэд чинь дэлгэц рүүгээ налан харж байвал түүний харааг шалгуулаарай, ойрын хараа муу байж болзошгүй. Мөн сайн чанарын гялбаагүй дэлгэц хэрэглээрэй энэ нь нүд ядрах болон хялар болохоос урьдчилан сэргийлдэг.

Гар буюу хулгана /мауз/

Хэрэв та болон таны хүүхэд нэг компьютер дээр ажилладаг бол таны компьютерийн гарын тэвш нь та хоёрын аль алинд таарч тохируулж болох эсэхийг шалгаарай. Хамгийн гол нь та хүүхдэдээ яаж компьютерийн ард зөв суух ёстойг зааж өгөх хэрэгтэй. Гар аль болох эх биед ойрхон тохойгоороо 90 градус буюу түүнээс дээш нугалаастай байж гарын бугуй болон тохой нэг түвшинд байрлах ёстой. Хүүхдүүд ихэнхдээ нэг байрлалд удаан байж чаддаггүй. Тиймээс шаардлагатай бол хүүхэддээ дахин дахин сануулахад илүүдэхгүй.

Хүүхдүүдийн ихэнх нь эцэг эхийн адил том кейбоард хэрэглэдэг. Энэ нь жижиг гарт эвгүй байхаас гадна эрүүл  мэндэд аюултай юм. Харин сүүлийн үед зарим цөөн компаниуд хүүхдүүдэд зориулсан кейбоард болон жижиг хулгана/мауз/      үйлдвэрлэх болсон. Уг кейбоард товчлуур нь жижиг бөгөөд товчлуур хоорондын зай нь бага байдаг.

Зохистой зөв хэрэглээ

Та хүүхдийнхээ компьютерийн өмнө өнгөрүүлж байгаа цагийг хянаж, шаардлагатай тохиолдолд түр зуур завсарлуулж байх хэрэгтэй. Энэхүү түр завсарлагаа нь Carpal Tunnel Syn’acdrome гэх мэт гар бугуйны өвчин тусах аюулаас урьдчилан сэргийлж байгаа юм. Хүүхэд нэг тоглоод эхлэхээрээ цаг хугацаагаа анзаардаггүй тул та завсарлага хийхийг сануулах буюу тодорхой хугацааны дараа завсарлах сануулга компьютерийн дэлгэцэн дээр гарахаар тохируулж болно.

Компьютерийн тоглоомын олон цаг тоглох нь хортой

Тоглоом тоглох нь зугаатай боловч олон цагийн турш зурагтын өмнө сууж нэг хөдөлгөөнөө дахин дахин давтах нь аюултайгаар барахгүй гэмтэлд хүргэж болзошгүй. Эмч нар зарим видео тоглоомтой холбоотой гэмтлийг "Нинтендо эрхий хуруу” гэж нэрлэх болсон. Иймэрхүү зүйлтэй тулгарахгүйн тулд зөв хэрэгсэл болон хэрэглээг хослуулан асуудлыг шийдэж болно.

Тоглоомын хэрэгслийг зөв, эрүүл орчинд хэрэглэх

Хагас цаг тутамд 10-15 минут завсарлага хийж байх нь хамгийн чухал арга хэмжээ. Завсарлагын үед таны булчин шөрмөс амарч хуучин хэвэндээ орно. Хүүхдүүд ихэнхдээ тоглоомдоо гүнзгийрэн цаг хугацааг умартан монитор буюу зурагтын дэлгэцийн өмнө олон цагийг өнгөрөөдөг.

Тоглоомын удирдлагыг битгий чанга атга. Хүүхдүүд тоглоомынхоо үйл явдалд хэт автагдах дээрээ гэймпад буюу жойстикоо маш хүчтэй барьдаг. Энэ нь гарын бугуй болон хуруунд муугаар нөлөөлдөг. Үүнээс гадна товчлууруудыг хэт хүчтэй дарах шаардлагагүй.

Гэймпадыг програмчлах

Тогтмол олон дахин хэрэглэдэг үйлдлээ програмчилж суулга. Ялангуяа "гал нээх” гэсэн үйлдэл нь дахин дахин зогсоо зайгүй хэрэглэгддэг тул гэмтэлд хүргэж магадгүй. Хэрэв таны хүүхдийн гэймпад иймэрхүү програмчлах үйлдэл байхгүй бол өөр илүү сайн програмчлах үйлдэлтэйгээр солих шаардлагатай. Байрлалаа тогтмол солих нь зүйтэй. Тодорхой хугацааны дараа байрлалаа солих нь зарим булчинг амрааж бусад булчин руу нь ачааллыг шилжүүлнэ.

Байрлалаа шалга

Гэймпадаа цээжнийхээ өмнө барих нь зөв байрлал боловч гарыг цуцаадаг. Харин хүүхэд өвөр дээрээ байрлуулж сурсан тохиолдолд түүнийг тогтмол өргөх үйлдэл хийж булчингаа ядраахгүй байж болно. Мөн хүүхдийнхээ гарын бугуй, тохой хоёрыг нэг төвшинд байрлуулсан хэрэгтэй. Суухдаа дэлгэц рүү налалгүй эгц суулгаж хэвшүүлээрэй.

Хэрэв таны хүүхэд чичирхийлэл болон хөдөлгөөн мэдрүүлдэг гэймпад ашиглаж байгаа бол илүү ойрхон зайтай завсарлага хий. Зарим сүүлийн үеийн гэймпадууд нь машин донслох буюу үсрэх мэт үед эдгээр үйлдлийг чичиргээгээр мэдрүүлдэг. Энэ нь гаранд ирэх ачааллыг улам нэмэгдүүлж байгаа тул илүү их завсарлага авах шаардлагатай юм.

Таны хүүхдийн тоглоом дуу хоолой таньдаг бол

Хэрэв тоглоом дуу хоолой таних програмтай бол хүүхдийнхээ хоолойг амрааж бай. Зарим тоглоомууд тушаалыг аман хэлбэрээр хүлээн авдаг бөгөөд энэ нь тоглоомыг илүү бодитой болгодог. Бага насны хүүхдийн хоолойны дууны хөвчний булчин ачааллыг даахгүй байж болно. Иймээс таны хүүхэд ийм дуу хоолой таних програмтай тоглоомоор их тоглодог бол эрүүл хэрэглэх заавартай нь сайн танилцаарай.

Category: Танин мэдэхүй | Views: 728 | Added by: flint_531 | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Үндсэн цэс

Хэрэглэчийн булан

Хуанли
«  11-р сар 2009  »
НяДаМяЛхаПүБаБя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Banner

Хайлт хийх

Чалчих
200

Нэмэгдсэн эзбус
[2009-12-13][Бичлэг]
Ня-бо 1 vs Багш нарын бага /Бичлэгэ/ 2-р үе (0)
[2009-12-11][Бичлэг]
Ня-бо 4 vs ОУХМ 2 /Бичлэг/ 2-р үе (2)
[2009-12-09][Бичлэг]
Эмэгтэй хүрэл медал /Бичлэг/ 2-р үе (1)
[2009-12-09][Бичлэг]
Эмэгтэй хүрэл медал /Бичлэг/ 1-р үе (0)
[2009-12-09][Бичлэг]
Санхүү 4 /Бичлэг/ Бие халаалт (0)
[2009-12-08][Бичлэг]
Санхүү 4 vs Ня бо 1 /Бичлэг/ 2-р үе (0)
[2009-11-30][Хууль]
Онцгой албан татвар (0)
[2009-11-15][Курсийн ажил]
Байгууллагын дотоод бүтэц зохион байгууллага. (1)
[2009-11-15][Курсийн ажил]
ҮЦЗЗ-н хэтийн төлөв Диплом1 (1)
[2009-11-15][Курсийн ажил]
ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГЫН ХӨГЖЛИЙН ОНОЛ АРГА ЗҮЙ (11)

Судалгаа
Багш нараа үнэлэе
Бүх санал: 18

Програм

Дэлхийн шилдэг вэб харуулагч
Mozilla Firefox / Галт үнэг 3.0.11
  Дэлхийн шилдэг файл шахагч
 WinRar
  Шилдэг Music Player
  Winamp
  Шилдэг файл татагч
 Download Manager Flash Get 2.0

  Флаш файл тоглуулагч
 Adobe Flash Player
  Зураг цэгцлэх / засах 
 Photoscape 3.3
  Видео кодек / таниулагч
 K-Lite Mega Codec Pack
  PDF файл уншигч
 Foxit PDF Reader
  Шилдэг газарзүйн программ
 Google Earth Free
  Дэлхийн шилдэг вирус цэвэрлэгч
 Kaspersky AVP

Туслах цэс
Гадаад мэдээ [5]
Програм хангамж [0]
Дотоод мэдээ [9]
Танин мэдэхүй [20]

Сайтын мэдээ

Одоо веб хуудсанд: 1
Онлайн зочин: 1
Онлайн гишүүн: 0

www.ezbus.ucoz.com |Design by Goldena |© 2024