Эдийн засаг бизнесийн удирдлагын сургууль Бямба, 2024-04-20, 10:33
Welcome Зочин | RSS
Тоглоом





































Цаг агаар

Шинэ зураг

Main » 2010 » 2-р сар » 10 » Секс зурхай /эрэгтэй/
13:49
Секс зурхай /эрэгтэй/
Хонь

Хэрэв таны нєхєр, найз залуу, нууц амраг тань хонины ордонд тєрсєн бол тэр таныг тvрэмгий, эрч хvчтэй, эцэж цуцашгvй чадваруудаараа гайхшруулсаар байх болно. Тэр бага зэрэг онгироо. Магадгvй сэтгэлийн хєєрєл ихтэй, туршлага муутай байж болох ч шинийг санаачлах, элдэв зvйл бодож олохдоо гаргууд. Хонины ордны эрчvvд нэг суудал дээрээ удаан тогтоно гэж vгvй. Хонины ордны эрчvvд сексийг гэрэлтvvлж чаддаг болохоор ямар ч хамтрагчдаа таалагддаг. Тэр сексийн vед ямар ч нєхцєл, дvрмийг санал болгож мэдэх эрч хvчтэй нэгэн. Эр хонь сексийг машиныхаа дээвэр дээр, цахилгаан шатанд, хувцас солих єрєєнд гээд ер бусын газруудад хийж чадна. Хэрвээ тантай ийм байдлаар хийдэггvй бол хийх хvсэл дотор нь буцалж байгаа.
Тэр хартай. Та хэрвээ хараахан тvvнийх болоогvй байсан ч гэлээ тэр таны бvх зvйлийг зєвхєн єєрийн мэдэлдээ байлгахыг хvснэ. Тэр танаас vнэнч байхыг л хамгийн ихээр хvсэмжилнэ. Мєн таныг єєрийнхєє хамгийн сайн найзаас эхлээд таны vздэг нэвтрvvлгийн баатартай ч хардана. Хониныхон тэнэг бус гэхдээ єєртєє дэндvv итгэлтэй. Тэд ямар ч vед за гэсэн бол ёогvй. Танд ч мєн ийм байдлаар хандана. Тэдэнд vнэд орж ямар нэг асуудлыг хvндрvvлэх шаардлага байхгvй. Хэрвээ Та хонины ордны эртэй зvгээр л нэг шєнийг єнгєрvvлсэн бол тэр танаас тиим амархан сална гэж байхгvй. Тэвчээртэй биш тул таныг хариултаа бодож байх зуур хувцсыг тань урах шахам тайчиж магадгvй. Гэхдээ энэ нь танд харин ч гоё санагдах болно. Тэр єєрийг нь vнэнчээр хайрласан хvнд юугаа ч зориулахаас буцахгvй. Хошин шогийн єндєр мэдрэмжтэй. Ухаалаг, дур татам эмэгтэйчvvдийг илvvд vздэг. Их мєнгє олох чадвартай ч мєнгєє хадгалах талд муу. Хvссэнээрээ vрж байж сая єєртєє итгэлтэй болдог.

Vхэр

Сэтгэлийн хєєрєл ихтэй амрагуудын нэг бус. Тэр таныг ер нь л хуурахгvй. Тэвчээртэй, хvчирхэг байдал тvvний нvvр царай. Тэр дур тачаалаа ил гаргадаггvй. Хэрвээ Та тvvнтэй тvр зуурын харилцаа тогтооё гэж бодсон бол дараа нь тvvнээс хагацахад танд хялбар бус байна. Тvvнтэй аальгvйтэж, элдэв арга хэрэглэх гэсний хэрэггvй. Тvvнд хардуулах гэж юмуу ямар нэг байдлаар хуурах гэж оролдвол Та єєрєє л хохирно. Тэр єєрєє шулуун, шударга тул иймэрхvv зvйлийг тэвчихгvй. Эр vхэр ерєнхийдєє биеийн хєгжил сайтай байдаг бєгєєд vvгээрээ бахархах тун дуртай. Тэр ерєнхийдєє тайван, мэдрэмж сайтай, итгэлтэй хvн. Vхрийнхэн тохь тухтай орчинд хvсэл тачаалаа гаргахыг хvсдэг. Бvдэг гэрэл асаан, намуухан хєгжим тавьж, оргилуун дарс задалсан шигээ хайр дурлалын "ажил" хийхийг тэр хvсдэг. Секс хийн орчин тvvний хувьд секс шигээ л чухал. Тэр сайхан бvхнээр єєрийгєє хvрээлэх дуртай. Зєєлєн буйдан, гоёмсог уран зураг гэх мэтчилэн романтик орчин л тvvнд таашаал авчирдаг. Тэр таныг ямар нэг шийдвэр гаргах хvртэл тэвчээртэй хvлээн хэвтэх тийм л натуртай хvн. Амттанд тун дуртай. Бас уухаас ч татгалздаггvй. Vхрийн ордны эрчvvдэд илvvдэл жинтэй болох асуудал нийтлэг тохиолддог.
Vхрийнхэн хоолондоо ч, уух зvйлдээ ч, секстээ ч хамгийн шилдгийг сонгохыг эрхэмлэдэг. Тэр агаарын vнсэлт хийчихээд таашаал аван эргэдэг хvмvvсээс тэс єєр. Жинхэнэ эр хvн. Мєнгєний vнэ цэнийг мэддэг. Тиймдээ ч тvvний олсон мєнгийг vнэлээсэй гэж хvсдэг. Таны тєрсєн єдрєєр эртнээс мєрєєдєж байсан vнэт эдлэл юмуу vнэтэй бэлгийг тань авч єгч чадах хvн. Тvvнд юу хийх, яахыг нь зааварлахгvй байх хэрэгтэй. Єєрєє юу хvсч буйгаа ч vхрийнхэнд яриад байх шаардлагагvй. Эр vхрийг єєрийнхєєрєє байлгах тиим хялбар биш. Хэрвээ тvvнийг ямар нэг байдлаар уурлуулж, гомдоовол тэр уучлах, мартахдаа удаан байдаг. Тэд ямар нэг асуудалтай тулгарвал шууд гарах замыг эрэлхийлдэг. Vхрийн ордны эртэй сvрдvvлэг, далайлтаар харьцдаг эмэгтэй эцэст нь єєрєє таагvй байдалд орох магадлал єндєр. Тэр маш хартай. Тvvний гэсэн бvхнийг зєвхєн єєртєє л хамаатуулахыг хvсдэг. Vхрийнхэн хэдий эмоци багатай ч дур хvсэл ихтэй, сэтгэлийн хvчтэй догдолтой, сайн ярилцагч. Хэрвээ та тvvнийг чин зvрхнээсээ хайрлан хvндэтгэж, ойлгож чадах юм бол тэр vvрд таны итгэлт залуу хэвээр байна.

Ихэр

Тэд байнгын хєдєлгєєнд оршдог. Нэг суудлаас нєгєє рvv, нэг эмэгтэйгээс єєр рvv. Vзэл бодол, зан харилцаа нь ч тогтворгvй. Нэг дор хэдэн янзын амьдралаар ч амьдарч чадах хvн. Хажуу дахь хvмvvстэйгээ бvv хэл єєрєє єєртэйгєє ч зєрчилддєг. Тэр хэзээ ч ажил амьдралын тєлєвлєгєє гаргаж байгаагvй. Бэлэн гаргасан тєлєвлєгєєг ч ойшоохгvй. Гэхдээ тэр ухаалаг, єєрийгєє бусдад илэрхийлэхдээ гаргуун. Тэр хайрлуулах дуртай. Гэхдээ эрх чєлєєг эрхэмлэгч. Єєрийгєє болоод хамтрагчаа заавал холбоотой мэт "уяж" хамааруулах гээд байдаггvй. Хэвийн зvйл тvvнийг амархан залхаадаг. Тэр аливаа асуудпыг шийдвэрлэхдээ муу, мєнгийг тогтоон барих чадваргvй. Дэргэдvvр нь юмуу гарын салаагаар нь мєнгє сул урссаар л байдаг. Эмэгтэй хvн тvvний амьдралд хамгийн чухал зvйл биш. Харилцааны эхэн vед тэрбээр гайхалтай мэт сэтгэгдэл тєрvvлж чаддаг. Хамтрагчийнхаа хvссэнээр бvхнийг хийдэг. Гэвч аажимдаа єєрийн хvслээр бvхнийг шаардах юмуу єєр шинийг эрэлхийлж эхэлнэ. Ирээдvйг тvvнтэй хэрхэн туулахыг урьдчилан дvгнэх боломжгvй. Харин зєвхєн єнєєдєр бол гайхалтай.

Мэлхий

Тvvнийг амархан єєрийн болгоно гэвэл эндvvрэл. Тэр vргэлж л бусдаас ямар нэг зvйл нууж байдаг. Хамгийн дотно хvмvvсээсээ ч нуух зvйл тvvнд бий. Тэр ерєнхийдєє ихийг мєрєєдєгч, уян зєєлєн сэтгэлтэй. Сайхан эмэгтэйчvvдээр хvрээлvvлэх дуртай. Ялангуяа яриа нийлдэг эмэгтэйчvvдэд "нугасгvй". Гэхдээ яг дотно харилцаанд орох эмэгтэйгээ сонгохдоо нэлээдгvй шалгуурыг тавина. Эл ордны эрчvvдтэй хєнгєн маягаар холбоо тогтоох гэсний хэрэггvй. Хайр дурлалын холбоонд vнэнчээр ханддаг. Тэр сонгосон хvнээсээ гадаад vзэмж, оюунлаг байдлыг нь тэнцvvхэн эрэлхийлдэг. Гэр амьтай тул дотно харьцааны явдал энд л болох ёстой гэж vздэг. Хэн нэгэн тvvнийг гомдоовол тэр єєр эмэгтэйтэй бэлгийн харьцаанд амархан орж чадна. Тvvнтэй харьцахад хэдийгээр бэрхшээлтэй ч уйтгартай бус.

Арслан

Тэр байнга л анхаарлын тєвд байхыг хvсдэг. Эмэгтэйчvvдийг хэрхэн єєртєє татахаа ч мэддэг. Царайлаг эмэгтэйчvvдэд "нугасгvй". Гэхдээ царайлаг мєртлєє чанга ярьж, эв хавгvй хувцасладаг бол тvvний сонирхлыг татахаа болино. Тэр ерєнхийдєє нээлттэй, сайн нєхєр. Арслангууд байнга дурладаг. Хайр дурлалын роман vvсгэх нь тvvний амьдралын хэв маяг. Хэдийгээр єєрєє хєнгєңдvv явдалтай ч єєрєє хєнгємсєг эмэгтэйчvvдийн золиос болох нь элбэг. Тэр сексийн амьдралдаа ч, ажилдаа ч ямар нэг зvйлийг шинээр зохион байгуулж, туршиж vзэх дуртай. Энэ бvхнээсээ таашаал авч, єєртєє итгэлтэй болдог. Арслан хар ихтэй. Хэдийгээр тэр єєртєє итгэлтэй ч бусадтай єрсєлдєх тун дургvй. Ялангуяа эмэгтэйчvvдийн тал дээр. Тиймээс таны нєхєр, амраг тань арслангийн орд бол болгоомжтой л байгаарай. Тvvнд хардах шалтаг гаргахгvй байсан нь дээр.

Охин

Буд гарагийг жолоодогч эл ордныхон оюунлаг хvмvvс. Хувийн амьдралыг нь єєд татах, єєрийг нь хєгжvvлэх бvхий л зvйлийг тэр сонирхдог. Ялангуяа хvнтэй анх харьцахдаа тvvний санхvvгийн байдлыг сонирхдог. Охины ордны эрчvvд нэлээд туршлагатай. Тэр амрагаа сонгохдоо гаргуун, бараг л алддаггvй. Ямар ч зvйл дээр алдаагаа давтана гэж vгvй. Тэр ор дэрний асуудлыг эрvvл, хэвийн амьдралын салшгvй хэсэг гэж vздэг. Туршлага сайтай эмэгтэйг сонгодог. Ингэснээр хамтдаа туршлага солипцож, сексийг илvv судална гэж боддог.
Охины ордны эрчvvд боломжтой л бол хэзээ ч сексээс татгалздаггуй. Эл ордны эрчvvд гоонь байх нь элбэг. Ажилдаа бvхий л анхаарлаа хандуулдаг тул сексийн амьдралаа хоёрт тавих нь бий. Хэдийгээр тэр сексийн амьдралд эмэгтэйчvvдийг гайхшруулж чадахгvй байж болох ч амар амгалан, аз жаргалтай мэдрэмжийг тєрvvлж чаддаг. Учир нь тэр эмэгтэй хvнд эелдэг хандаж, халамжлахдаа сайн. Тvvнтэй огт танихгvй эмэгтэй сээтэгнэх юм бол сээтэгнэлийг нь бараг л хvлээн авахгvй. Иймэрхvv хєнгєн зvйл тvvний сонирхол биш. Тэр эмэгтэйчvvдийн ангууч бус. Харин єєрийг нь ангуучлаасай гэж хvсдэг. Тэр сексийн хамтрагчийн хувьд найдвартай, тогтвортой байж чаддаг. Хэдийгээр тэр романтик єдєєн хатгалтууд хийж чадахгvй ч vнэнч хамтрагч.

Жинлvvр

Тэр бvхий л зvйлийг тэгш байгаасай гэж хvсдэг. Эл ордныхон зєєлєн сэтгэлтэй, туршлагатай, хошин шогийн мэдрэмжтэй. Жинлvvрийн эрчvvд хувийн харилцаагаа нууцлахыг ихэд хичээдэг. Тэд гайхалтай зєнч. Тиймээс тэднийг хуурах тухай бодсоны ч хэрэггvй. Уран барилга, уран зураг, хєгжим, тайз, эмэгтэйчvvдээс сайн сайхныг олж харан тvvнээсээ таашаал авдаг. Эмэгтэйчvvдтэй харилцахдаа болгоомжтой ханддаг бєгєєд ямар нэг алдаа гаргачих вий хэмээн тvгшдэг. Тvvний хувьд бvх зvйл тєгс байх ёстой. Хэрвээ эл ордны эр Танд таалагдсан бол эргэлзэх зvйлгvй сэтгэлээ илчил. Та ингэсэндээ хэзээ ч харамсахгvй. Тэр сексийн харилцаанд зєвхєн єєрийгєє бодогч бус. Эмэгтэйдээ таашаап тєрvvлэх бvхий л аргыг туршихад бэлэн. Хэн нэгнийг гомдоох дургvй тул эл ордны эрчvvд эмэгтэйчvvдийн vгээр байх нь нийтлэг. Тэр хайрлах
хvнээ амархан сонгодоггvи бєгєєд нэг сонголт хийсэн бол сална гэж vгvй. Салалт тvvнд маш хvндээр туена. Хэрвээ Та элдэв илvv зангvй бол тvvнд яг тохирно. Хээнцэр, дэгжин бvсгvйчvvдийн ємнє єєртєє итгэлгvй болох сул талтай.

Хилэнц

Хилэнцийн ордонд тєрсєн эрчvvд сексийн дур хvслээ бvрэн илэрхийлж чаддаг. Тэр хvсэл тачаал ихтэй, сэтгэлийн хєєрлєє ил vзvvлдэг, тааварлашгvй. Тэр єєрийн хvслээ биелvvлэхийн тулд ямар ч алхам хийхээс буцдаггvй. Тvvнийг зарим хvн зvрхгvй донжуан гэх нь ч бий. Гэвч хvний юу гэхийгтэдогтхон ч ойшоодоггvй, єєрийн хvслээр л бvхнийг хийдэг. Тvvний эрч хvч сексийн тал дээр барагдашгvй мэт санагддаг. Эмэгтэйчvvд ийм хvнд хэт ойртохоос болгоомжлох нь зvйтэй. Тэд сексийн харилцаагаа дээд тєвшинд эсхvл бvр хамгийн доод тєвшинд ч хvргэж чадна. Хилэнцийн амраг болсон эмэгтэй аз жаргалаар дvvрэн эсхvл айдас болгоомжлолтой байна. Гэхдээ эмэгтэйгээ сэтгэл хангалуун байлгахын тулд юу ч хийхэд бэлэн байдаг. Тэр ялалтыг хамгаас илvv vздэг бєгєєд ялалтын тєлєє vхтэл тэмцэж чадна. Биеийн хvнд хєдєлмєр эрхлэх дургvй. Хайр дурлалын асуултад "vгvй" гэсэн хариулт сонсох л юм бол санаа зовох зvйлгvйгээр Таныг орхиж чадна. Эл ордныхон амиа бодсон, зальтай, зарчимгvй байдлаараа бусад ордоос ялгардаг. Тэдний хувьд секс бол ердєє л тоглоом.

Нум

Та тvvнтэй учирсан анхны єдрєєсєє л амьдралын эрч хvчийг мэдэрнэ. Эл ордны эрчvvд хєгжилтэй, дур татам, ухаалаг учраас танд єєрийгєє энэ хорвоогийн хамгийн сайхан эмэгтэй гэсэн мэдрэмжийг тєрvvлж чадна. Гэхдээ анхааралтай байгаарай. Сайн анзаавал тэр эмэгтэй хvн бvрийг ажиглан, ямар ч тохиолдолд сайхан харьцдаг. Тэр сайхан эмэгтэй бvрийн ємнє хvчин мєхєстєх аюултай. Тэр байнга шинийг эрэлхийлэгч. Тvvний зvрх гайхалтай мэдрэмжтэй. Тэр байнгын дурлагч байхыг хvсдэг мєртлєє харьцаанд орохдоо тулбал болгоомжтой ханддаг. Тэр хэт ойрын харилцаанаас болгоомжилдог бєгєєд хартай эмэгтэйчvvдэд дургvй. Мєн удаан хугацааны, нэгэн хэвийн харилцаанаас зайлсхийдэг. Хайр дурлалын холбоонд хєнгєн сэтгэлээр ханддаг бєгєєд ямар ч vед нєєц гарах хаалгаа бэлтгэсэн байдаг. Ийм асуудалд ямар нэг хариуцлага хvлээж ч чадахгvй. Гэхдээ тэд нээлттэй. Эл ордны эртэй харилцаа тогтоосон эмэгтэй тvvний сэтгэлд гоонь эрийн мэдрэмж vргэлж оршихыг ойлгоорой.

Матар

Хэрвээ Та тvvнд "vгvй" гэх юм бол уурлах юмуу таныг зєвшєєртєл элдвийн зvйл сэдэх болно. Тvvний хувьд секс хамгийн дуртай зvйл нь. Яг л хоол, ус шиг. Тvvнд эмэгтэйчvvдээс илvv сексийн харилцаа чухал. Матрын ордны эрчvvд хилэнцийнхэн шиг тийм харгис, хатуу бус. Гэхдээ тэдний сексийн хvчтэй хvсэл сонголтыг хайхрахгvй байх нь ч бий. Тэд єєрєєсєє залуухан юмуу гэнэн, туршлагагvй хамтрагч сонгох дуртай. Тvvний сэтгэл маш эмзэг тул ямар ч зvйл дээр vгvйсгэсэн хариулт авахдаа дургvй. Тэр танаас ихийг шаардах болно. Тэр vдэшлэг хэсэж, гадуур явахаасаа гэртээ амрахыг илvvд vздэг. Матрынхан секст ямар ч vед цаг гаргаж чаддаг бєгєєд хэзээ ч эл ажлаас татгалздаггvй. Тэд эмэгтэй хvнийг орондоо сайн байхыг шаардахаас гадна гэрийн сайн эзэгтэй, ажлын сайн хамтрагч байлгах гэдэг. Тэд мєнгєнд ихэд дуртай. Єєрийн санал бодлоо хэзээ ч хэнтэй ч хуваалцдаггvй.

Бумба

Бумбын эрчvvд эмэгтэйчvvдийг хvндэлж чаддаг. Хэрвээ Та хоёрын хооронд сэтгэл санааны нийцэл байхгvй бол бумбынхан сексийн харилцаанд орно гэж vгvй. Тэр нээлттэй, сонирхолтой хамтрагч. Эмэгтэй хvн тvрvvлж алхам хийгээсэй гэж битvvхэн хvсэмжилдэг. Бумбынхан эмэгтэйчvvдтэй эелдгээр харилцаж чаддаг. Сексийн амьдралдаа бvтээлч, санаачлагатай байж чаддаг болохоор ийм эрээс амархан хагацдаг бvсгvй ховор. Тэр тєгс хамтрагчийн эрэлд мєнх оршдог. Амархан дурладаг мєртлєє шийдвэртэй алхам хийхдээ удаан. Хамтрагчаа шинэ, ер бусын зvйлсээр баярлуулахдаа гаргууд. Ерєнхийдєє эл ордынхон vнэнч талдаа. Ийм эрчvvдэд амьдралын баяр баясгалантай, дур хvсэл ихтэй эмэгтэйчvvд тохирдог.

Загас

Дур хvсэл, сэтгэлийн хєєрєл ихтэй. Гэнэтийн ямар ч алхам хийж магадгvй. Эргэн тойрныхоо зvйлд мэдрэмж сайтай. Хvнээс сайн, сайхан талыг нь харж зєв тал руу нь засахдаа гаргууд. Тvvний хувьд хайр сэтгэл зєвхєн романтик бус, гэр бvлийн аюулгvй байдал. Харин секс хамгийн ариун, хувийн зvйл. Тvvний ааш аяг минут тутамд ч солигдож болзошгvй. Мєнгє vрэхдээ дуртай. Эмэгтэй хvнийг баярлуулахын тулд гэнэтийн бэлэг, vнэтэй зvйлс зориулах нь vvрэг гэж боддог. Эл ордод тєрсєн эрчvvд гашуун ундаанд автах магадлал єндєртэй байдаг. Хэрвээ тэр чин зvрхнээсээ дурлавал дурлалынхаа тєлєє юугаа ч зориулахад бэлхэн болдог.
Category: Танин мэдэхүй | Views: 12751 | Added by: flint_531 | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Үндсэн цэс

Хэрэглэчийн булан

Хуанли
«  2-р сар 2010  »
НяДаМяЛхаПүБаБя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28

Banner

Хайлт хийх

Чалчих
200

Нэмэгдсэн эзбус
[2009-12-13][Бичлэг]
Ня-бо 1 vs Багш нарын бага /Бичлэгэ/ 2-р үе (0)
[2009-12-11][Бичлэг]
Ня-бо 4 vs ОУХМ 2 /Бичлэг/ 2-р үе (2)
[2009-12-09][Бичлэг]
Эмэгтэй хүрэл медал /Бичлэг/ 2-р үе (1)
[2009-12-09][Бичлэг]
Эмэгтэй хүрэл медал /Бичлэг/ 1-р үе (0)
[2009-12-09][Бичлэг]
Санхүү 4 /Бичлэг/ Бие халаалт (0)
[2009-12-08][Бичлэг]
Санхүү 4 vs Ня бо 1 /Бичлэг/ 2-р үе (0)
[2009-11-30][Хууль]
Онцгой албан татвар (0)
[2009-11-15][Курсийн ажил]
Байгууллагын дотоод бүтэц зохион байгууллага. (1)
[2009-11-15][Курсийн ажил]
ҮЦЗЗ-н хэтийн төлөв Диплом1 (1)
[2009-11-15][Курсийн ажил]
ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГЫН ХӨГЖЛИЙН ОНОЛ АРГА ЗҮЙ (11)

Судалгаа
Багш нараа үнэлэе
Бүх санал: 18

Програм

Дэлхийн шилдэг вэб харуулагч
Mozilla Firefox / Галт үнэг 3.0.11
  Дэлхийн шилдэг файл шахагч
 WinRar
  Шилдэг Music Player
  Winamp
  Шилдэг файл татагч
 Download Manager Flash Get 2.0

  Флаш файл тоглуулагч
 Adobe Flash Player
  Зураг цэгцлэх / засах 
 Photoscape 3.3
  Видео кодек / таниулагч
 K-Lite Mega Codec Pack
  PDF файл уншигч
 Foxit PDF Reader
  Шилдэг газарзүйн программ
 Google Earth Free
  Дэлхийн шилдэг вирус цэвэрлэгч
 Kaspersky AVP

Туслах цэс
Гадаад мэдээ [5]
Програм хангамж [0]
Дотоод мэдээ [9]
Танин мэдэхүй [20]

Сайтын мэдээ

Одоо веб хуудсанд: 1
Онлайн зочин: 1
Онлайн гишүүн: 0

www.ezbus.ucoz.com |Design by Goldena |© 2024