Тоглоом |
|
|
Цаг агаар |
|
|
Шинэ зураг |
|
|
|
Main » 2009 » 11-р сар » 11 » “Спирт бал бурам”, “НИК” хувьцаат компани хаалттай болох уу?
13:49 “Спирт бал бурам”, “НИК” хувьцаат компани хаалттай болох уу? |
"Спирт бал
бурам” ХК Санхүүгийн зохицуулах хороонд (СЗХ) хаалттай компани болох
хүсэлтээ энэ сарын 4-ний өдөр ирүүлээд байгаа. Өөрөөр хэлбэл, энэ нь
олон нийтэд хувьцаагаа арилжихгүй буюу үнэт цаасны бүртгэлээс хасагдах
хүсэлт гэсэн үг юм. Тус компанийн нийт хувьцааны 87,2 хувийг нэгдмэл
сонирхолтой этгээдүүд эзэмшдэг бөгөөд хувь нийлүүлэгчдийн ээлжит бус
хурлаасаа энэ шийдвэрийг гаргаад байгаа аж.
Түүнчлэн "НИК”
ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл өнгөрсөн сарын сүүлээр хуралдаж хувь
нийлүүлэгчдийн ээлжит бус хурлаа ирэх сарын 4-ний өдөр товлоод байна.
СЗХ-нд ирүүлсэн мэдэгдэлд дурдсанаар уг хурлаар компанийн хэлбэрийг
өөрчлөх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд дээрхтэй адил шийдвэр
гаргаж болзошгүй юм. Хөрөнгийн биржэд хувьцаагаа нээлттэй арилждаг
Монголын хоёр томоохон компанийн хэлбэр өөрчлөгдөн, хаалттай болох эсэх
нь СЗХ-ны шийдвэрээс шалтгаална.
|
Category: Дотоод мэдээ |
Views: 874 |
Added by: flint_531
| Rating: 0.0/0 |
|
|
Үндсэн цэс |
|
|
Хэрэглэчийн булан |
|
|
Хуанли |
|
|
Хайлт хийх |
|
|
Чалчих |
|
|
Нэмэгдсэн эзбус |
|
|
Судалгаа |
|
|
Програм |
|
|
Туслах цэс |
|
|
Сайтын мэдээ |
Одоо веб хуудсанд: 1 Онлайн зочин: 1 Онлайн гишүүн: 0 |
|
|