Эдийн засаг бизнесийн удирдлагын сургууль Баасан, 2024-04-26, 06:35
Welcome Зочин | RSS
Тоглоом





































Цаг агаар

Шинэ зураг

Main » 2009 » 11-р сар » 11 » Томуугийн өвчлөл хотод буурч, хөдөөд нэмэгдэж байна
13:42
Томуугийн өвчлөл хотод буурч, хөдөөд нэмэгдэж байна

Томуугийн "А” хүрээний H1N1 вирус манай улсад бүртгэгдээд тав дахь долоо хоногийнхоо босгон дээр буурсан гэсэн үзүүлэлттэй гарчээ. Гэхдээ өвөл цаг дөнгөж эхэлж, хүйтний эрч чангарч байгаа энэ үед ард иргэд гахайн томуугийн өвчлөл буурч байна гэж тайвшралгүй тэжээллэг хоол хүнс хэрэглэж, дулаан хувцаслах, амны хаалтаа зүүх зэрэг наад захын томууны эсрэг арга хэмжээг тогтмол сахих нь чухал юм. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Н.Мэндсайханаас гахайн томуу болон ердийн томуу, томуу төст өвчин буурсан талаар тодрууллаа.

-Гахайн томуу болон ердийн томууны өвчлөл буурч байна гэж сонслоо?

-Томуугийн өвчлөл буурч байгаа ч өмнөх жилүүдийн хэмжээнд хүрч  буурахгүй байгаа нь сэтгэл зовоож  байна. Өмнөх долоо хоногуудад хоёр хүн тутмын нэг нь өрхийн эмнэлгүүдэд томуугийн шинж тэмдэгтэй оношлуулж байсан бол өнөөдөр 28-30 хувь болж буурсан байна. Томуугийн дэгдэлт буурч байна гэж иргэд тайвширч болохгүй. Гадаа хүйтэрч байгаатай холбоотой томуугийн дэгдэлтийн үе буурах болоогүй харин ч ихсэж магадгүй. Мөн Улаанбаатар хотын утаа томуугийн дэгдэлтийг асар их дэвэргэж байна.

-Гахайн томуугаар өвчлөгсдийн тоо буурсан нь өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотой байх?

-Мэдээж өвчлөл тархахыг тодорхой хэмжээнд бууруулсан. Томуугийн дэгдэлтийн үзүүлэлтийг харахад ч буурч байгаа нь мэдэгдэж байна. Энэ нь бага насны хүүхдүүд эцэг эхийнхээ анхаарал халамжид гэрийн дэглэм сахих, барааны захууд, баар цэнгээний газруудыг тодорхой хугацаанд  хаасан нь томуугийн тархалтыг багасгасан. Харин хөдөө орон нутгуудад гахайн томуугийн дэгдэлт нэмэгдэх хандлагатай байгаа.

-Эмнэлгүүдийн ачаалал ямар  байна вэ?

-Улаанбаатар хотод ажиллаж байгаа эмнэлгүүдийн ачаалал өмнөх долоо хоногуудыг бодвол буурсан. Өрхийн эмнэлгүүдэд оройн цагаар ажил тарах үед ачаалал ихсэх хандлага гарч байгаа. Нийслэлийн өрхийн эмнэлгүүдийн түргэн тусламжийн машины хүрэлцээ муугаас хамааран хөдөлгөөнт эргүүлийн машиныг ашиглах болсон. Эргүүлийн машинаар хүргэгдэх өвчтнүүд их байсан ч энэ долоо хоногт буурсан. Дахин хэлэхэд иргэд маань томуугийн өвчлөл буурч байна гэж сонор сэрэмжээ  бууруулж болохгүйг анхааруулъя.

-Эмийн хангамж эмнэлгүүдэд ямар байна вэ? Гахайн томуугаар өвчлөгсөд хүндрэх тохиолдол хэр байна вэ?

-Гахайн томуу болон ердийн томуугийн эсрэг эм бэлдмэлүүд эмнэлгүүдэд хүрэлцээтэй байгаа. Гахайн томууны эсрэг хэрэглэж байгаа тамиблю эмийн хангамж нэмэгдсэн. Эмнэлэгт ирээд өвчтөн хүндэрсэн тохиолдол бага байгаа. Харин  иргэд маань дулаан хувцсаа өмсөхгүй, хэт даарснаас болж хатгаа авах, хууч өвчнөө сэдрээх, өвдсөн ч эмчид хандахгүй удах зэргээс болж томуугийн вирусыг хүндрүүлэх тохиолдол ажиглагдаж байна гэв.

Category: Дотоод мэдээ | Views: 593 | Added by: flint_531 | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Үндсэн цэс

Хэрэглэчийн булан

Хуанли
«  11-р сар 2009  »
НяДаМяЛхаПүБаБя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Banner

Хайлт хийх

Чалчих
200

Нэмэгдсэн эзбус
[2009-12-13][Бичлэг]
Ня-бо 1 vs Багш нарын бага /Бичлэгэ/ 2-р үе (0)
[2009-12-11][Бичлэг]
Ня-бо 4 vs ОУХМ 2 /Бичлэг/ 2-р үе (2)
[2009-12-09][Бичлэг]
Эмэгтэй хүрэл медал /Бичлэг/ 2-р үе (1)
[2009-12-09][Бичлэг]
Эмэгтэй хүрэл медал /Бичлэг/ 1-р үе (0)
[2009-12-09][Бичлэг]
Санхүү 4 /Бичлэг/ Бие халаалт (0)
[2009-12-08][Бичлэг]
Санхүү 4 vs Ня бо 1 /Бичлэг/ 2-р үе (0)
[2009-11-30][Хууль]
Онцгой албан татвар (0)
[2009-11-15][Курсийн ажил]
Байгууллагын дотоод бүтэц зохион байгууллага. (1)
[2009-11-15][Курсийн ажил]
ҮЦЗЗ-н хэтийн төлөв Диплом1 (1)
[2009-11-15][Курсийн ажил]
ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГЫН ХӨГЖЛИЙН ОНОЛ АРГА ЗҮЙ (11)

Судалгаа
Багш нараа үнэлэе
Бүх санал: 18

Програм

Дэлхийн шилдэг вэб харуулагч
Mozilla Firefox / Галт үнэг 3.0.11
  Дэлхийн шилдэг файл шахагч
 WinRar
  Шилдэг Music Player
  Winamp
  Шилдэг файл татагч
 Download Manager Flash Get 2.0

  Флаш файл тоглуулагч
 Adobe Flash Player
  Зураг цэгцлэх / засах 
 Photoscape 3.3
  Видео кодек / таниулагч
 K-Lite Mega Codec Pack
  PDF файл уншигч
 Foxit PDF Reader
  Шилдэг газарзүйн программ
 Google Earth Free
  Дэлхийн шилдэг вирус цэвэрлэгч
 Kaspersky AVP

Туслах цэс
Гадаад мэдээ [5]
Програм хангамж [0]
Дотоод мэдээ [9]
Танин мэдэхүй [20]

Сайтын мэдээ

Одоо веб хуудсанд: 1
Онлайн зочин: 1
Онлайн гишүүн: 0

www.ezbus.ucoz.com |Design by Goldena |© 2024