Эдийн засаг бизнесийн удирдлагын сургууль Баасан, 2024-03-29, 16:12
Welcome Зочин | RSS
Тоглоом





































Цаг агаар

Шинэ зураг

Main » 2009 » 11-р сар » 30 » Онцгой албан татвар
12:36
Онцгой албан татвар
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ (Шинэчилсэн найруулга)

2006 оны 06 сарын 29 өдөр Төрийн ордон. Улаанбаатар хот

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь эх орны үйлдвэрийн болон импортоор авсан зарим бараа, түүнчлэн төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа тусгай зориулалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмж болон энэхүү үйл ажиллагааг эрхлэн явуулж байгаа хувь хүн, хуулийн этгээдэд онцгой албан татвар ногдуулах, түүнийг төсөвт төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Хууль тогтоомж
2.1. Онцгой албан татварын тухай хууль тогтоомж нь Татварын ерөнхий хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйл. Онцгой албан татвар төлөгч
3.1. Энэ хуульд заасан онцгой албан татвар ногдох бараа импортолсон болон дотоодод үйлдвэрлэж борлуулсан, түүнчлэн төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхэлж байгаа хувь хүн, хуулийн этгээд онцгой албан татвар төлөгч байна.
4 дүгээр зүйл. Онцгой албан татвар ногдох бараа, үйл ажиллагаа
4.1. Дараахь бараанд онцгой албан татвар ногдуулна:
4.1.1. бүх төрлийн согтууруулах ундаа;
4.1.2. бүх төрлийн тамхи;
4.1.3. автобензин, дизелийн түлш;
4.1.4. суудлын автомашин.
4.2. Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа тусгай зориулалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн биет нэгж, тус үйл ажиллагааг эрхлэн явуулж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд онцгой албан татвар ногдуулна.
5 дугаар зүйл. Онцгой албан татвар ногдуулах биет нэгж
5.1. Энэ хуулийн 4.1-д заасан бараанд онцгой албан татвар ногдуулахдаа дараахь биет нэгжийг үндэслэл болгоно:
Д/д Онцгой албан татвар ногдуулах                                                       барааны нэр, төрөл Онцгой албан татвар ногдуулах биет нэгж
1 Бүх төрлийн согтууруулах ундаа 1 литр
2 Янжуур болон түүнтэй адилтгах бусад тамхи 100 ширхэг
3 Дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхи 1 килограмм
4 Автобензин, дизелийн түлш 1 тонн
5 Суудлын автомашин 1 ширхэг
5.2. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн бараанд онцгой албан татвар ногдуулахдаа үйлдвэрлэгчийн борлуулсан барааны биет нэгжийг үндэслэн тогтооно.
5.3. Онцгой албан татвар ногдуулах барааг бусдад үнэ төлбөргүй шилжүүлсэн, хандивласан, түүнчлэн хувь хүн, хуулийн этгээд өөрийн хэрэгцээнд ашигласан бол тэдгээрийг борлуулсанд тооцож онцгой албан татвар ногдуулна.
5.4. Энэ хуулийн 4.2-д заасан техник хэрэгсэл, тоног төхөөрөмжид онцгой албан татвар ногдуулахдаа дараахь биет нэгжийг үндэслэл болгоно:
Д/д Онцгой албан татвар ногдуулах                                                       барааны нэр, төрөл Онцгой албан татвар ногдуулах биет нэгж
1 Тоглоомын ширээ буюу электрон хүрд 1 ширхэг
2 Автомат тоглоом 1 ширхэг
3 Тоглоомын үр дүнг харуулсан касс буюу тотализатор 1 ширхэг
4 Бооцоо тооцоолох букмейкерийн төв 1 ширхэг
6 дугаар зүйл. Ногдуулах онцгой албан татварын хэмжээ
6.1. Энэ хуулийн 4.1.1, 4.1.2-т заасан бараа болон эх орны үйлдвэрийн автобензин, дизелийн түлшний тогтоосон биет нэгжид дараахь хэмжээгээр онцгой албан татвар ногдуулна:
Д/д Онцгой албан татвар ногдуулах барааны нэр, төрөл Биет нэгж   Ногдуулах онцгой албан татварын хэмжээ /ам. долларт шилжүүлснээр/
Эх орны үйлдвэрийн бараа Импортоор авсан бараа
1 Хүнсний зориулалттай спиртийг    согтууруулах ундааны болон эмийн үйлдвэр, хүн, мал эмнэлгийн хэрэгцээнд худалдсан     1 литр     1.00 -  
бусад газарт худалдсан 1 литр 10.00 -
2 Бүх төрлийн архи:   40 хүртэл хатуулагтай   1 литр   аймгийн нийслэлийн     5.00  
2.00 2.00
40 ба түүнээс дээш хатуулагтай   1 литр 4.50 4.50 6.00
3 Үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан шимийн архи   1 литр 0.20 -
4 Бүх төрлийн дарс: 35 хүртэл хатуулагтай   1 литр   0.50   1.50  
35 ба түүнээс дээш хатуулагтай 1 литр 4.50 6.00
5 Бүх төрлийн пиво 1 литр 0.20 0.20
6 Янжуур болон түүнтэй адилтгах бусад тамхи   100 ширхэг 0.60   1.20
7 Дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхи 1 килограмм 0.30 0.90
8 Автобензин: 90 хүртэл октантай   1 тонн   0-11.00 -
90 ба түүнээс дээш октантай 1 тонн 0-12.00 -
9 Дизелийн түлш 1 тонн 0-15.00 -
/Энэ хэсэгт 2007 оны 11 дүгээр сарын 30-ны, 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
/Дээрх 1 дэх заалтад 2009 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Дээрх 5 дахь заалтад 2009 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан ба Энэ өөрчлөлтийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2009 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаар тогтоолоор хүчингүй болгож хуучин заалтыг сэргээсэн/
/Дээрх 6 дахь заалтад 2009 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Дээрх 7 дахь заалтад 2009 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
6.2. Энэ хуулийн 4.1.3-т заасан автобензин, дизелийн түлшийг импортлон оруулж байгаа хилийн боомтоос хамааруулан дараахь хэмжээгээр онцгой албан татвар ногдуулна:  
Д/д Хилийн боомтын нэр Ногдуулах онцгой албан татварын хэмжээ /төгрөгөөр/
Автобензин /шинжилгээний аргаар тодорхойлсон октаны хэмжээ/ Дизелийн түлш
90 хүртэл 90 ба түүнээс дээш
1 Цагааннуур, Ярант, Боршоо, Арцсуурь, Тэс, Бургастай, Гашуун сухайт, Шивээ хүрэн, Баян хошуу, Бичигт, Хавирга 0-215.000 0-217.000 0-221.000
2 Ханх, Ульхан майхан 0-223.000 0-229.000 0-226.000
3 Сүхбаатар, Замын-Yүд, Эрээнцав, Алтанбулаг 0-252.000 0-259.000 0-265.000
/Дээрх 6.2 дахь хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Дээрх 6.2 дахь хэсгийн 1,2,3 дахь заалтыг 2009 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
6.3. Энэ хуулийн 4.1.4-т заасан суудлын автомашин импортолсон бол үйлдвэрлэгдсэн оноос хойших хугацаа болон хөдөлгүүрийн цилиндрийн багтаамжийг харгалзан дараахь хэмжээгээр онцгой албан татвар ногдуулна:
Д/д Хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж  / см3/ Ногдуулах онцгой албан татварын хэмжээ                                                                                      /ам. долларт шилжүүлснээр/
үйлдвэрлэгдсэн оноос хойших хугацаа /жилээр/
0-3 жил 4-9 жил 10 ба түүнээс дээш жил
1 1500 ба түүнээс доош 500 1000 2000
2 1501-2500 1500 2000 3000
3 2500-аас дээш 2000 2500 4000
6.4 Энэ хуулийн 4.2-д заасан тусгай зориулалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмжид дараахь хэмжээгээр онцгой албан татвар ногдуулна:
Д/д Онцгой албан татвар ногдуулах барааны нэр, төрөл Биет нэгжид ногдуулах онцгой албан татварын хэмжээ                                                                                       /ам. долларт шилжүүлснээр, сард/
1 Тоглоомын ширээ буюу электрон хүрд 80000
2 Автомат тоглоом 3000
3 Тоглоомын үр дүнг харуулсан касс буюу тотализатор 80000
4 Бооцоо тооцоолох букмейкерийн төв 80000
6.5. Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагааг цахим, интернэт, үүрэн телефоны сүлжээ ашиглан эрхэлж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд сар тутам 25000 америк доллартой тэнцэх хэмжээгээр онцгой албан татвар ногдуулна.
6.6. Онцгой албан татварыг ногдуулахдаа Монголбанкнаас тогтоосон тухайн өдрийн төгрөгийн америк доллартой харьцах албан ёсны ханшийг үндэслэнэ.
6.7. Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хувь, хэмжээг энэ хуулийн 6.1, 6.2-т заасан хязгаарт багтаан Засгийн газар тогтооно. /Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
7 дугаар зүйл. Онцгой албан татвараас чөлөөлөх
7.1. Дараахь барааг онцгой албан татвараас чөлөөлнө:
7.1.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэн экспортод гаргасан энэ хуулийн 4.1-д заасан бараа;
7.1.2. гэрийн нөхцөлд энгийн аргаар өөрийн хэрэгцээнд зориулж сүү, сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архи;
7.1.3. хамрын тамхи;
7.1.4. гаалийн байгууллагаас зорчигчдын хувийн хэрэгцээнд зориулж татваргүй нэвтрүүлэхийг зөвшөөрсөн хэмжээний архи, тамхи;
7.1.5. хос тэжээлт автомашин.
8 дугаар зүйл. Онцгой албан татварыг ногдуулах, төсөвт төлөх
8.1.Энэ хуульд заасан импортын барааг Монгол Улсын хилээр оруулж ирсэн тухай бүрт гаалийн байгууллага онцгой албан татвар ногдуулж, татварын орлогыг төрийн сангийн дансанд шилжүүлнэ.
8.2. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн спиртээс бусад бараанд ногдуулах онцгой албан татварыг татвар төлөгч сар бүрийн 25-ны өдрийн дотор урьдчилан улсын төсөвт төлнө.
8.3. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн бараанд ногдуулах онцгой албан татварын тухайн сарын тайланг татвар төлөгч дараа сарын 5-ны өдрийн дотор татварын албанд тушаана.
8.4. Спиртийн үйлдвэрийн борлуулсан спиртэд ногдуулсан онцгой албан татварыг ажлын 2 хоногт багтаан улсын төсөвт төлнө.
8.5.Монгол Улсын нутаг дэвсгэрт хүнсний зориулалтаар үйлдвэрлэсэн спиртийг борлуулахад худалдан авагчид нэгдсэн дугаар бүхий баримт өгөх бөгөөд түүний загварыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
8.6. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэж борлуулсан архи, дарсанд онцгой албан татвар ногдуулахдаа уг согтууруулах ундаанд ногдох спиртэд төлсөн онцгой албан татварыг энэ хуулийн 8.5-д заасан баримтыг үндэслэн хасч тооцно.
8.7.Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн янжуур тамхинд онцгой албан татвар ногдуулахдаа уг тамхийг үйлдвэрлэхэд түүхий эдийн зориулалтаар импортолсон задгай тамхинд ногдуулсан онцгой албан татварыг хасч тооцно.
8.8. Энэ хуулийн 5.4-д заасан татвар ногдуулах биет нэгжийн төрөл, тоо хэмжээний өөрчлөлтийн сарын мэдээг татвар төлөгч дараа сарын 10-ны өдрийн дотор харьяа татварын албанд ирүүлэх бөгөөд уг өөрчлөлтийг татварын алба татвар төлөгчийн бүртгэлийн гэрчилгээнд тусгаж, шинээр суурилуулсан техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн тухайн сарын албан татварыг нөхөн ногдуулна.
8.9. Энэ хуулийн 6.4, 6.5-д заасан үйл ажиллагааг эрхлэн явуулж байгаа албан татвар төлөгч тухайн сард төлөх албан татварыг сар бүрийн 25-ны өдрийн дотор урьдчилан төлж, тайланг дараа сарын 10-ны өдрийн дотор татварын албанд ирүүлнэ.
9 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
9.1. Энэ хуулийг 2007 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
9.2. Энэ хуулийн 4.2, 5.4, 6.4, 6.5, 8.8, 8.9 дэх хэсгийг 2006 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ


/Энэ хуулинд 2007 оны 11 дүгээр сарын 30-ны, 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг тусгасан/
Category: Хууль | Views: 2233 | Added by: flint_531 | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Үндсэн цэс

Хэрэглэчийн булан

Хуанли
«  11-р сар 2009  »
НяДаМяЛхаПүБаБя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Banner

Хайлт хийх

Чалчих
200

Нэмэгдсэн эзбус
[2009-12-13][Бичлэг]
Ня-бо 1 vs Багш нарын бага /Бичлэгэ/ 2-р үе (0)
[2009-12-11][Бичлэг]
Ня-бо 4 vs ОУХМ 2 /Бичлэг/ 2-р үе (2)
[2009-12-09][Бичлэг]
Эмэгтэй хүрэл медал /Бичлэг/ 2-р үе (1)
[2009-12-09][Бичлэг]
Эмэгтэй хүрэл медал /Бичлэг/ 1-р үе (0)
[2009-12-09][Бичлэг]
Санхүү 4 /Бичлэг/ Бие халаалт (0)
[2009-12-08][Бичлэг]
Санхүү 4 vs Ня бо 1 /Бичлэг/ 2-р үе (0)
[2009-11-30][Хууль]
Онцгой албан татвар (0)
[2009-11-15][Курсийн ажил]
Байгууллагын дотоод бүтэц зохион байгууллага. (1)
[2009-11-15][Курсийн ажил]
ҮЦЗЗ-н хэтийн төлөв Диплом1 (1)
[2009-11-15][Курсийн ажил]
ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГЫН ХӨГЖЛИЙН ОНОЛ АРГА ЗҮЙ (11)

Судалгаа
Багш нараа үнэлэе
Бүх санал: 18

Програм

Дэлхийн шилдэг вэб харуулагч
Mozilla Firefox / Галт үнэг 3.0.11
  Дэлхийн шилдэг файл шахагч
 WinRar
  Шилдэг Music Player
  Winamp
  Шилдэг файл татагч
 Download Manager Flash Get 2.0

  Флаш файл тоглуулагч
 Adobe Flash Player
  Зураг цэгцлэх / засах 
 Photoscape 3.3
  Видео кодек / таниулагч
 K-Lite Mega Codec Pack
  PDF файл уншигч
 Foxit PDF Reader
  Шилдэг газарзүйн программ
 Google Earth Free
  Дэлхийн шилдэг вирус цэвэрлэгч
 Kaspersky AVP

Туслах цэс
Онол [1]
Судалгаа [0]
Курсийн ажил [3]
Бие даалт [0]
Тест [0]
Хууль [1]
Бусад [0]
Бичлэг [6]

Сайтын мэдээ

Одоо веб хуудсанд: 1
Онлайн зочин: 1
Онлайн гишүүн: 0

www.ezbus.ucoz.com |Design by Goldena |© 2024