Эдийн засаг бизнесийн удирдлагын сургууль Пүрэв, 2024-04-25, 01:18
Welcome Зочин | RSS
Тоглоом





































Цаг агаар

Шинэ зураг

Main » 2010 » 2-р сар » 6 » Маяачуудын зөгнөлөөр бол дэлхий сvйрэхгvй харин илvv оюунлаг, шинэ эринд шилжинэ
12:43
Маяачуудын зөгнөлөөр бол дэлхий сvйрэхгvй харин илvv оюунлаг, шинэ эринд шилжинэ


Холливуудын "2012” нэртэй кино дэлхий дахинд нээлтээ хийснээр дэлхийн сvйрлийн талараа яриа улам эрчимтэй яригдах боллоо. Зєнч мэргэд, зарим нэг эрдэмтдийн баталж буйгаар бол 2012.12.21-нд дэлхий сvйрэх аж. Дэлхийн сvйрлийн талаархи уг яриа Маяачуудын цаг тооны бичгээс vvдэлтэй гэж болно. Маяа нарын сvмийн хананд сийлж vлдээсэн цаг тооны бичээсийг судалсан эрдэмтэд тэдний цаг тооны хуанли 2012.12.21-ний єдрєєр дуусч байгааг олж тогтоожээ. Энэ нь Маяа нарынхаар бол тэг он болох юм. Ингэснээр 5126 жил vргэлжилсэн тэдний он тоолол тєгсч байгаа. Цаг тоолол тэглэх vед гарцаагvй онцгой vйл явдал болдог гэдэг.
2006 оны 5 сард Америкт энэ талаар дэлгэрэнгvй бичигдсэн "2012 он: Кетцалькоатель буцаж ирнэ” гэдэг ном хэвлэгдсэн нь бєєн шуугиан дэгдээж, 40000 хувь борлогдож байсан тvvхтэй. Тухайн vеэс л 2012 оны тухай яриа дэгдэж, Холливуудын кино хийх хэмжээнд хvртэл хvмvvсийн сэтгэхvйд нєлєєлж чадсан хэрэг. Маяачуудынхаар бол 2012.12.21-ний єдєр Дєрєвдvгээр нарны эрин єндєрлєж, Тавдугаар нарны эрин буюу Цагаан ирвэсийн эрин эхэлнэ. Эрин солигдох бvрт ихээхэн сvйрэл болж, газар хєдєлж, хvмvvс vхэж, таагvй зvйл болдог гэдэгтэй Маяачуудын шинэ эриний талаарх vзэл нэгддэггvй. Маяачууд тэр єдєр нэг эрин тєгсєнє гэснээс биш ертєнцийн тєгсгєл ирнэ гэсэнгvй. Одон орны гайхамшигтай мэдлэгтэй байсан энэ ард тvмэн шинэ эрин эхлэхийг сvvн зам буюу Тэнгэрийн заадастай холбон тайлбарлажээ. Сvvн замын галактикийн диаметр нь 7000 гэрлийн жилтэй тэнцэх бєгєєд тvvний тєв хэсэгт 400 орчим тэрбум од бєєгнєрсєн байдаг. Энэ бєєгнєрєл энгийн нvдэнд харанхуй тэнгэрийн дундуур зvссэн зураас мэт vзэгддэгээс сvvн зам гэгддэг. Гэтэл энэ их бєєгнєрєл дунд, галактикийн яг тєв дунд анхаарал татахуйц хэмжээний хар нvх байдгийг эрдэмтэд орчин vеийн дуран авай ашиглан нээгээд алмайран гайхжээ. Яагаад гэвэл тэдний харсан зvйл эртний маяачуудын домогт єгvvлдэгтэй тун тєстэй байжээ.
2012-12-21-НЭЭС ХОЙШ ЕРТЄНЦЄД ГОЦ УХААНТАЙ ХVVХДVVД ТЄРНЄ
Эртний маяачууд Тэнгэрийн заадсыг бvх амьдралыг vvсгэгч Сансрын агуу ижий гэдэг утгаар ойлгодог байж. Тєв хэсгийн гvдгэрийг Сансрын умдаг /Central Bulge/ гэж тэд vзнэ. Тvvний тєв хэсэгт хар хонгил мэт vзэгдэгч хэсгийг маяачууд янз янзаар нэрлэдэг ч хамгийн тvгээмэл нэр нь /birthing pace/ буюу "тєрєхєєр дvлэх хєдєлгєєн” гэсэн утгатай байж. Дєрєвдvгээр эриний тєгсгєл буюу 2012.12.21-нд нарны зам Тэнгэрийн заадастай огтлолцоно. Єєрєєр хэлбэл, тухайн оны хамгийн богинохон єдєр нар сансрын умайгаас шинээр "мэндэлнэ” гэсэн vг аж. Энэ бол 26000 жилд нэг удаа давтагддаг гоц vзэгдэл ажээ. Тэгэхээр газар цємєрч, гай зовлон ирэх биш харин Цагаан ирвэсийн хvvхдvvд энэ цагаас эхлэн тєрж, хvмvvст сайн сайхан амьдралын vндсийг нь эргvvлэн авчирна. Энэ хvvхдvvд гоц ухаантай, оюун санааг дээдлэгч, ертєнцийг энергийн тvвшинд хvлээн авагчид байх болно гэдэг. Тэгэхээр Христ дахин мэндэлнэ, архадууд газарт бууна, Майдар бурхан заларна, Богд Жавзандамбын єгvvлсэн хорин дєрвєн цєвvvн цагийн тєгсгєл ирнэ гэсэн зєгнєл, сургаалууд ч чухам энэ л vеийг хэлсэн байж болзошгvй юм. Маяачуудын зєгнєлєєс vзвэл шинэ эрин эхлэх нь хvн тєрєлхтєн муу муухай бvхнээс ангижирч, дэлхий ертєнц єєрийгєє цэвэрлэх vйл ажиллагаа учраас vхэл, гамшгаас айж зvгээр суухын оронд сэтгэлээ ариусгаж, хорт муу бvхнээс ангид, зєв зам мєрєєр амьдрах нь чухал гэнэм. Ерєнхийдєє vvнийг аль ч vеийн зєнч мэргэд, аль ч шашны судар номонд єгvvлсэн байдаг болохоор нvгэлгvй нэгэн бол сэтгэл амар байж болох нь ээ.
Тэгэхээр 2012 оны єєрчлєлт ямар нэгэн сvйрэл, гамшиг гэхээсээ хvмvvсийн оюун санааны дэвшил, шинэ амьдралын хэв маягийн эхлэл гэдэг утгаараа дэлхийн олон vндэстнvvдийн дунд хvчтэй яригдаж байна.
ЭРИН ШИЛЖИХ VЕД ЭЛДЭВ ЄВЧИН, БАЙГАЛИЙН ГАМШИГ ЭРС НЭМЭГДДЭГ
Шинжлэх ухааны нотолгоогоор бол нарны систем Галактикийн тєв рvv 1980-аад оны эцсээр орсон бєгєєд 2020 оны орчимд энэ тєвєєс гарна. Єєрєєр хэлбэл, шинэ эрин хараахан эхэлчихээгvй, хуучин нь бас дуусчихаагvй завсрын vедээ яваа аж. Ингэж эрин солигдох vед муу vр дагаврууд мэдэгдэхvйц ажиглагддаг бєгєєд элдэв тєрлийн євчин, нийгмийн хувьсал, мєргєлдєєн, байгалийн гамшгийн тоо эрс ихэсдэг гэнэ. Vнэхээр л 1980-аад оны сvvлээс дэлхий дээр урьд ємнє vзэгдэж байгаагvй олон тєрлийн байгалийн гамшиг болж, элдэв тєрлийн шинэ вирусийн халдварт євчин тархах зэргээр биднийг цочирдуулах зvйл маш олон гарсан.
Ихэнх зєнчид, зарим эрдэмтдийн vзэж буйгаар 2012 онд нарны идэвхжил дээд цэгтээ хvрч, эх дэлхийн соронзон орон суларч улмаар цахилгаан соронзон оронд єєрчлєлт гарах гэнэ. Vvнээс vvдэн газар хєдлєлт, vер ус, салхи шуургатай холбоотой байгалийн гамшиг хаа сайгvй нvvрлэж, гараг ертєнцийн таталцлын хvч єєрчлєгдсєнєєс байшин барилгууд хэдэн зуун км-т шидэгдэн, газрын гадарга тэр чигээрээ хууларч шинэчлэгдэх юм байна. Энэ vзэгдлийг дэлхий тэнхлэгээ єєрчлєх гэж нэрлэдэг. 2012 онд соронзон туйлуудын шилжилт замбараагvй болж, нарны идэвхжил хvчээ авна гэдгийг зарим эрдэмтэд баталж байгаа. АНУ-ын Геофизик, галт уул судлалын vндэсний хvрээлэнгийн захирал А.Мелони гэхэд дэлхийн цахилгаан соронзон орны чангаралт, нягтрал суларсаар байгааг батлан хэлж байгаа. Тэрээр 2012 онд дэлхий устаж vгvй болж ч мэднэ гэжээ.
ХОЙД ТУЙЛЫН МЄС ХАЙЛЖ МЕТАН ХИЙ НЬ АГААРТ ДЭГДВЭЛ ДЭЛБЭРЭХ АЮУЛТАЙ
2012.12.21 бол зєвхєн зєн билэгчдийн хувьд ер бусын єдєр биш юм. Энэ єдєр vнэхээр шинжлэх ухааны vндэслэлтэйгээр олон содон vйл явдалтай єдєр болох талаар эрдэмтэд баталж байна. Энэ єдєр гараг, эрхсийн жагсаал болж, Санчир, Бархасбадь, Ангараг, Дэлхий нэг шугаманд жагсана. Урьд ємнє нь ингэж жагсаж байсан ч 2012.12.21-нд зєвхєн нарны аймгийн гарагууд тєдийгvй бусад оддын систем ч бас Галактикийн тєвєєс шугам vvсгэн жагсахаараа онцлог. Энэ нь орчлон ертєнц нэг системээс нєгєєд шилжинэ гэсэн vг.
Дээрх єдєр дэлхий тэнхлэгээ єєрчилж магадгvй хэмээн хэсэг эрдэмтэд vзсэн. Хэрвээ ийм vзэгдэл болвол єєрийн эргэлтээрээ цахилгаан соронзон талбайгаа идэвхжvvлж байдаг дэлхийн эргэлт тодорхой хугацааны дараа удаашран богинохон хугацаанд зогсолт хийнэ. Єєрєєр хэлбэл, Дэлхийн цахилгаан соронзон орны хэмжээ тэгтэй тэнцэнэ гэсэн vг. Дараа нь дэлхий эсрэг чигт хурдаа аван эргэж эхэлнэ гэсэн vг. Эртний эх сурвалжуудад дэлхийн тэнхлэг єєрчлєгдсєн тухай баримт олон байдаг. Дэлхийн тэнхлэг хэсэг зуур нар луу харснаас vvдэн дэлхийн нэг хагаст тасралтгvй єдєр болж, нєгєє хагаст нь шєнє тасралтгvй vргэлжилж байсан тухай мэдээ тvvхэнд бий.
Перугийн индианууд яг таван єдєр, таван шєнє тэнгэрт нар гараагvй учраас харанхуй нємєрч, энэ зуур тэнгис далай хуурай газар луу асгаран бууснаар асар их сvйрэл болж дэлхий ертєнцийн тєрх эрс єєрчлєгдсєн гэж хуучилдаг. Харин хятадууд нар арван єдрийн турш хєдлєлгvй зогссоноор хамаг амьтан, мод ургамлууд шатсан гэх зэргээр улс орон бvр энэ vзэгдлийн талаар vлгэр домог болгон ярьдаг аж.
Дэлхий тэнхлэгээ єєрчлєх энэхvv vзэгдэл хамгийн сvvлд 11-13 мянган жилийн тэртээ болсон гэдгийг эрдэмтэд геологийн судалгаагаар тогтоосон байна. Энэ нь Атлантидын соёл усан дор орсон цаг vе, галав юvлсэн тухай Библийн сударт гардаг vетэй таардаг ажээ. Сvvлийн vед дэлхийн дулаарлаас болж мєнх цэвдэгтэй газруудын мєс гэсч метан их хэмжээгээр ялгарч байгаа. 2012 оны эцэс гэхэд Хойд туйлын мєс хайлж дууссанаар тvvний дор маш єндєр нягттайгаар шахагдаж байсан метан агаар мандалд дэгдэн дэлхий ертєнц дарьтай торх мэт болно гэсэн таамаг хvчтэй яригддаг. Хойд туйлд нийтдээ 500 тэрбум тонн метан бий гэсэн тооцоо байдаг. Тэгэхээр аянга цахилгаан, єєр бусад эх vvсвэрээс болоод агаар мандалд буй метан дэлбэрэх аюултай бєгєєд хэрвээ тийм зvйл тохиовол сvйрлийн vр дагаврыг нь тооцох аргагvй гэдгийг зарим эрдэмтэд анхааруулсаар байна. Метаны хий ялгарахад хvн тєрєлхтний буруутай vйл ажиллагаа маш том дэмжлэг vзvvлж байгааг бид єєрсдєє ч мэднэ. Сvvлт одноос ч аюултай зvйл дэлхийд аажмаар ийн бvрэлдэж байна.
Сvvлийн vед яригдах болсон бас нэгэн онцгой зvйл бол квантын vсрэлт гээч юм. Зарим эрдэмтдийн судалгаагаар 2012-2013 оны заагт дэлхий дээр квантын vсрэлт /Quantum leap/ болж, vvний улмаас гараг ертєнц ер бусаар єєрчлєгдєн хувирна гэх боллоо. Энэ шилжилтээр хvн тєрєлхтний ихэнх хэсэг vхэж мэдэх гэнэ. Энэ нь гарагийн хэмжээний сvйрэл бєгєєд бие махбод квантын єєрчлєлтєд эсийн тvвшинд бэлэн бус байгаа, мєн хvмvvсийн сэтгэл оюун гэгээн бусаас /сvсэг бишрэлгvй/ шалтгаалах аж. Тодруулбал, манай гараг чухам энэ єдєр илvv єндєр давтамж бvхий энергийн тvвшинд шилжих бєгєєд гурван хэмжээст бодит байдлаас дєрвєн хэмжээст орчинд очих гэнэ. Єєрєєр хэлбэл, физик биеийнхээ хэрэгцээг хангах тєдий амьдрал хэрэггvй болж, материаллаг байдлыг шvтсэн, муу мєртэй хvмvvс квантын vсрэлтийн vед хог шаар шиг л дэлхийгээс цэвэрлэгдэж vгvй болох аж.
2012 ОНД ДЭЛХИЙ СЄНЄХГVЙ ГЭДГИЙГ НАСА АЛБАН ЁСООР МЭДЭГДЖЭЭ
Хvн тєрєлхтний анхаарлыг татаад байгаа энэ єдєр vнэхээр дэлхий сєнєх vv? Аль эсвэл Маяачуудын хэлсэнчлэн манай гараг илvv хєгжингvй, шинэ эринд шилжин орох юм болов уу? Хvчтэй далайн тvрлэг мэт хvчээ авч байгаа энэ шуугиан дэлхий даяар яригдах болсон учраас НАСА vvнд тайлбар хийсэн байна. НАСА-гийн Эймсийн нэрэмжит Судалгааны тєвийн бvрэлдэхvvнд багтдаг Астробиологийн хvрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргvvлэх ажилтан Дэвид Моррисон «Вашингтон пост» сониноор дамжуулан нэгэн тайлбар хийжээ. Тэрээр дэлхийн сvйрэлтэй холбоотой сэдвээр бичигдсэн 200 гаруй ном, єгvvллvvдийг "Сvйрэл 2012” гэдэг нэрийн дор нэгтгэн дvгнэжээ. Тухайлбал, дэлхийн соронзон туйлууд гэнэт єєрчлєгдєх, дэлхий "Х” гарагтай мєргєлдєх, тvvнчлэн дэлхийн гадаргууг бvрдvvлдэг бvрхvvлийн хєдєлгєєн идэвхжих зэргийг дэлхий нийтийг хамарсан сvйрэл vvсгэж болзошгvй шалтгаануудын тоонд оруулжээ. Моррисон "Астробиологичоос асуу” хэмээх эрдэм шинжилгээ, судалгааны буландаа "Ойрын vед манай гарагийг аймшигт сvйрэл нємєрнє гэдэгт итгэчихсэн мянга мянган хvмvvсээс захидал хvлээн авч байна. Нэг жаал хvv хvн тєрєлхтний соёл иргэншил мєхєхийг харснаас амиа хорлосон нь дээр гэж бичсэн байна” гэж дурдаад дэлхийд сvйрэл учруулж болзошгvй эдгээр vзэгдлvvд 2012 онд тохиохгvй гэдгийг албан ёсоор мэдэгдсэн байна. Тэрээр дэлхийг сvйрэлд хvргэх шууд аюул одоогоор байхгvй гэжээ. НАСА-гийн мэдэгдлээр бол ойрын vед кино театруудад л "дэлхий сvйрэх”-ээс биш бодит амьдрал дээр сvйрэл тохиохгvй аж. Мєн сvйрлийн тухай яриа ийнхvv эрчимтэй тархсан нь шинээр гарч буй "2012” киноны сурталчилгааны нэг хэсэг хэмээн хардаж буй талаараа ч ярьжээ. Vнэхээр киноны хvчтэй PR-ийн нєлєєгєєр дээрх яриа дэгдэж, НАСА-гийн баталснаар дэлхий сєнєхгvй байх гэж найдах зам хvн тєрєлхтєнд ийнхvv нээгдлээ.
Category: Танин мэдэхүй | Views: 1653 | Added by: flint_531 | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Үндсэн цэс

Хэрэглэчийн булан

Хуанли
«  2-р сар 2010  »
НяДаМяЛхаПүБаБя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28

Banner

Хайлт хийх

Чалчих
200

Нэмэгдсэн эзбус
[2009-12-13][Бичлэг]
Ня-бо 1 vs Багш нарын бага /Бичлэгэ/ 2-р үе (0)
[2009-12-11][Бичлэг]
Ня-бо 4 vs ОУХМ 2 /Бичлэг/ 2-р үе (2)
[2009-12-09][Бичлэг]
Эмэгтэй хүрэл медал /Бичлэг/ 2-р үе (1)
[2009-12-09][Бичлэг]
Эмэгтэй хүрэл медал /Бичлэг/ 1-р үе (0)
[2009-12-09][Бичлэг]
Санхүү 4 /Бичлэг/ Бие халаалт (0)
[2009-12-08][Бичлэг]
Санхүү 4 vs Ня бо 1 /Бичлэг/ 2-р үе (0)
[2009-11-30][Хууль]
Онцгой албан татвар (0)
[2009-11-15][Курсийн ажил]
Байгууллагын дотоод бүтэц зохион байгууллага. (1)
[2009-11-15][Курсийн ажил]
ҮЦЗЗ-н хэтийн төлөв Диплом1 (1)
[2009-11-15][Курсийн ажил]
ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГЫН ХӨГЖЛИЙН ОНОЛ АРГА ЗҮЙ (11)

Судалгаа
Багш нараа үнэлэе
Бүх санал: 18

Програм

Дэлхийн шилдэг вэб харуулагч
Mozilla Firefox / Галт үнэг 3.0.11
  Дэлхийн шилдэг файл шахагч
 WinRar
  Шилдэг Music Player
  Winamp
  Шилдэг файл татагч
 Download Manager Flash Get 2.0

  Флаш файл тоглуулагч
 Adobe Flash Player
  Зураг цэгцлэх / засах 
 Photoscape 3.3
  Видео кодек / таниулагч
 K-Lite Mega Codec Pack
  PDF файл уншигч
 Foxit PDF Reader
  Шилдэг газарзүйн программ
 Google Earth Free
  Дэлхийн шилдэг вирус цэвэрлэгч
 Kaspersky AVP

Туслах цэс
Гадаад мэдээ [5]
Програм хангамж [0]
Дотоод мэдээ [9]
Танин мэдэхүй [20]

Сайтын мэдээ

Одоо веб хуудсанд: 1
Онлайн зочин: 1
Онлайн гишүүн: 0

www.ezbus.ucoz.com |Design by Goldena |© 2024