Эдийн засаг бизнесийн удирдлагын сургууль Бямба, 2024-04-27, 00:49
Welcome Зочин | RSS
Тоглоом





































Цаг агаар

Шинэ зураг

Main » 2009 » 11-р сар » 11 » Цахилгааны үнэ нэмэгдэх гэнэ
12:19
Цахилгааны үнэ нэмэгдэх гэнэ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Дэлхийн банкнаас авах 10 сая ам.долларын зээлийн тухай хэлэлцсэн юм. Уг асуудлын хүрээн дэх зарим зүйлийг тодруулбал, эрчим хүчний салбарт уг зээлийг 40 жилийн хугацаатай авахаар хоёр тал ярилцаж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний алдагдлыг нөхөх, цахилгааны шугам сүлжээг сайжруулах, цахилгааны хүчдэлийг нэмэгдүүлэхэд энэхүү 10 сая ам.долларыг зарцуулахаар Засгийн газар төлөвлөж буй. Харин зээлийн хугацаа буюу 40 жилийн эхний 10 жил нь хүүгүй, дараагийн жилүүдэд 0.75 хувийн хүүтэй, хэрэв зээлийг ашиглахгүй бол 0.5 хувийн хүүтэй байхаар талууд ярилцжээ.

Хуралдааны үеэр гишүүдийн гол анхаарал зээлийн ач холбогдолд төвлөрч байсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва зээлийн талаар лавлаж, эрчим хүчний алдагдлыг нөхөхөөсөө илүүтэй хэрэглэгчид дээр очиж буй цахилгааны үнийг багасгахад ямар алхам хийж буйг лавласан юм. Түүний асуултад Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт "Ер нь эрчим хүчний салбарт зээлийн ихэнх нь төвлөрч байгаа. Цаашдаа цахилгаан эрчим хүчний үнийг 68-90 төгрөгөөр нэмэгдүүлэх шаардлага байна. Гэхдээ бид ярилцаж байгаад үүнийг үе шаттайгаар хийх нь зүйтэй гэж үзсэн. Шилжилтийн эдийн засагтай, Азийн орнуудтай харьцуулахад, манай эрчим хүчний үнэ харьцангуй хямд байгаа" гэв. Тэгэхээр тун удахгүй цахилгааны үнэ нэмэгдэнэ гэдгийг салбарын сайд ийнхүү тодрууллаа.

Түүнчлэн хуралдааны үеэр гарсан бас нэг чухал мэдээ бол Дэлхийн банкнаас авах энэхүү урт хугацааны зээл нь чанартай учраас уг салбарт бодлогын шинэчлэл хийх шаардлагатайг гишүүд дуу нэгтэй хэлж байв. Жишээ нь, УИХ-ын гишүүн Д.Энхбат "1990-ээд оноос хойш хийсэн хөрөнгө оруулалтын бараг 50 хувь илүү нь эрчим хүчний салбарт орсон.

Одоо энэ зээлийг аваад бас жижигхэн асуудлыг шийднэ. Хэдэн жилийн дараа дахиад л асуудал хэвээр үргэлжилнэ" гэхэд салбарын сайд Д.Зоригт "Асуудлыг цогцоор шийднэ гэдэг нь нэг талаараа юу ч шийдэхгүй гэсэн арга гэж боддог Манай улсын эрчим хүчний үнэ дэлхийн бусад орнуудтай харьцуулбал харьцангуй бага байгаа. Тиймээс эрчим хүчний үнийг 68 төгрөгөөс 90 төгрөг болгох санал гарч байгаа талаар тэрбээр танилцууллаа. Д.Зоригт сайдын хэлснээр бол цахилгааны үнийг 2000 оноос хойш дөрөвхөн удаа нэмсэн. Ингэхдээ их бага хэмжээгээр нэмсэн. Эрчим хүчний салбар 50 тэрбум төгрөгийн өртэй, 30 тэрбум төгрөгийн авлагатай байгаа. Багануурын уурхай гэхэд нэг тн нүүрснээс 3000 төгрөгийн алдагдал хүлээдэг гэсэн тайлбар хийж байлаа. Тиймээс цахилгаан, дулааны үнийг нэмэхээс өөр аргагүй" гэдгээ учирлаад уг зээлийн ач холбогдлыг тайлбарлав.

Эцэст нь байнгын хорооны гишүүдийн олонх нь Дэлхийн банкнаас 10 сая ам.долларын зээл авахыг дэмжиж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд асуудлыг шилжүүллээ.
Category: Дотоод мэдээ | Views: 678 | Added by: flint_531 | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Үндсэн цэс

Хэрэглэчийн булан

Хуанли
«  11-р сар 2009  »
НяДаМяЛхаПүБаБя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Banner

Хайлт хийх

Чалчих
200

Нэмэгдсэн эзбус
[2009-12-13][Бичлэг]
Ня-бо 1 vs Багш нарын бага /Бичлэгэ/ 2-р үе (0)
[2009-12-11][Бичлэг]
Ня-бо 4 vs ОУХМ 2 /Бичлэг/ 2-р үе (2)
[2009-12-09][Бичлэг]
Эмэгтэй хүрэл медал /Бичлэг/ 2-р үе (1)
[2009-12-09][Бичлэг]
Эмэгтэй хүрэл медал /Бичлэг/ 1-р үе (0)
[2009-12-09][Бичлэг]
Санхүү 4 /Бичлэг/ Бие халаалт (0)
[2009-12-08][Бичлэг]
Санхүү 4 vs Ня бо 1 /Бичлэг/ 2-р үе (0)
[2009-11-30][Хууль]
Онцгой албан татвар (0)
[2009-11-15][Курсийн ажил]
Байгууллагын дотоод бүтэц зохион байгууллага. (1)
[2009-11-15][Курсийн ажил]
ҮЦЗЗ-н хэтийн төлөв Диплом1 (1)
[2009-11-15][Курсийн ажил]
ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГЫН ХӨГЖЛИЙН ОНОЛ АРГА ЗҮЙ (11)

Судалгаа
Багш нараа үнэлэе
Бүх санал: 18

Програм

Дэлхийн шилдэг вэб харуулагч
Mozilla Firefox / Галт үнэг 3.0.11
  Дэлхийн шилдэг файл шахагч
 WinRar
  Шилдэг Music Player
  Winamp
  Шилдэг файл татагч
 Download Manager Flash Get 2.0

  Флаш файл тоглуулагч
 Adobe Flash Player
  Зураг цэгцлэх / засах 
 Photoscape 3.3
  Видео кодек / таниулагч
 K-Lite Mega Codec Pack
  PDF файл уншигч
 Foxit PDF Reader
  Шилдэг газарзүйн программ
 Google Earth Free
  Дэлхийн шилдэг вирус цэвэрлэгч
 Kaspersky AVP

Туслах цэс
Гадаад мэдээ [5]
Програм хангамж [0]
Дотоод мэдээ [9]
Танин мэдэхүй [20]

Сайтын мэдээ

Одоо веб хуудсанд: 1
Онлайн зочин: 1
Онлайн гишүүн: 0

www.ezbus.ucoz.com |Design by Goldena |© 2024